Үс засуулах, үргээлгэхэд тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Аргын тооллын 4 сарын 17, Бархасвадь гариг. Билгийн тооллын 17, Хонгорцог одтой, шар морь өдөр. Өдрийн нарган 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуварга болох, багш шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохино. Үс шинээр үргээлгэх буюу, засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top