Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

09:00 цагаас УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагаас сургуулийн өмнөх боловсролд эхний жилдээ ажиллаж буй Хангайн болон зүүн бүсийн нийт 113 цэцэрлэгийн багш нарын сургалтын хаалт болно. Хаалтын үйл ажилагааны хөтөлбөрт, анхны жилдээ ажиллаж буй багш нарт тулгарч буй бэрхшээл, тэдний хэрэгцээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам зэрэг мэдээ мэдээлэл багтсан. Тус сургалтын хаалтын үйл ажиллагаа Багшийн хөгжлийн ордоны 202 тоотод эхэлнэ. /96061497,97113649/

10:00 цагаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, хүн ам, хөгжлийн бодлогын чиглэлээр боловсруулагдаж буй бодлогын баримт бичгийн төслийг (“Монгол улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, “Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх тухай” хуулийн төсөл) хэлэлцэх; санал солилцох зорилгоор “Хүн ам – хөгжил - хүний эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Маргааш ХАХНХЯ-ны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.  Утас: 88093607

10:00 цагаас Хогны уутны санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс  сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Хангарьд ордны 14 давхарт. 99282960

10:00 цагаас Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармагийн нээлт “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Хөдөлмөрийн яармаг 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Холбоо барих утас 96076064, 998386746

10:30 цагаас Атар газар эзэмшсэний 55 жилийн ойд зориулсан баярын хурал Тусгаар тогтнолын ордны 3 давхарт болно. Хуралд атар газар эзэмшихэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад тариаланчид оролцно.

11:30 цагаас Интер ном номын их дэлгүүрт хууль, эрхзүйн туслалцаа мэдээллийн анхны Содон сэтгүүлийн нээлт болно. Сэтгүүлч, хуульчдын багийн уран бүтээлийг заавал уншаарай манайхаан. Нээлтэд ирсэн бүх хүнд сэтгүүлийн анхны дугаарын дээж бэлэглэнэ. холбоо барих утас 88014334, 95660111

12:00 цагаас Атар газар эзэмшсэний 55 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогсод Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө.

12:00 цагаас Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдах талаар тус наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт зохион байгуулагдана.

14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай, Сайжруулсан зуух, түлш хэрэглэх стандарт бүсэд мөрдөх журмын төсөл, Нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж судалгааны ажлын танилцуулга гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ. 91040607

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top