Дуучин Ж.Алтанцэцэг Солонгост амаржлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Дива нарын нэг болох дуучин Ж.Алтанцэцэг өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Ингэснээр Монголын роп попынхны гавьяатын тоо нэгээр нэмэгдсэн баяртай үйл явдал болсон. Түүнийг  урлагийн халуун тогоооноо олон жил уран бүтээлээ туурвиж яваа чадалтай уран бүтээлчдийн нэг хэмээн олон түмэн үнэлдэг. Харин тэрбээр өчигдөр Солонгос улсад нярайлж 3.1 кг охинтой болжээ. Манай томчууд гадны эмнэлгүүдийг чанараар нь жишиж хилийн чанадыг зорьдог болсон. Тэрээр  Солонгос улсын "Cheil"  эмэгтэйчүүдийн эмнэлэгт амаржжээ.  Cheil эмнэлэгийн дарга түүнийг алдартай дуучин гэдгийг мэдээд хоолойг нь сонсож биширсэн учир асаргаа сувилгааны 20 сая төгрөг бүхий эмчилгээг хийж бие галбирыг нь хэмжээнд нь барьж өгнө гэдгээ ч амлаад авчээ. Мөн монголын урлагийнхныг тус эмнэлэгээр үйлчүүлбэл цаашид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна гэдгээ мэдэгджээ.

Top