“АНУ, БНСУ vs БНАСАУ, Монгол Улс” гэж хуваадаг болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

“The Diplomat”-ын албан ёсны сайтад гарсан Монголын тухай нийтлэл. Мөн л Хойд Солонгостой холбоотой. Олон улс Монголыг умардуудыг дэлхийтэй холбох дипломат гүүр болно гэж үзэж байгаа тухай.

Асуудал ч ээдрээтэй. Энд бичсэнээр, Зүүн Азийн иймэрхүү асуудалд АНУ ямагт өмнөдийн талд зогсдог бол Хойд Солонгосын талд Хятад л дуугарахчаа аяддаг. Харин Монгол анх удаа ийм зоригтой алхам хийсэн нь энэ.

Зүүн Азийн шинэ энхийг сахиулагч Монгол Улс

Өнгөрсөн онд Зүүн Азийн эв нэгдлийг хамгаалах хэд хэдэн чухал үйл явдал болсон. Дэлхий эдгээрийг ажиглаж байсан юм. Ялангуяа Хойд Солонгостой холбоотой асуудал олон гарсан юм.

Их л дипломат маягийн тэмцэл Зүүн Хятадын тэнгис дэх арлуудын дээгүүр гарч, Токио, Бээжингийн хооронд өрнөж байлаа. Ази дахь АНУ-ын хамгийн чухал хоёр холбоотон болох БНСУ, Японы хооронд ан цав гарах маяг орж, дахин тэнцвэржүүлэхийн тулд янкууд хэтэрхий их зүйл хийх шаардлагатай болсон.

Хамгийн гол нь энэ ан цавыг буцааж нийлүүлэхэд шаардлагатай дипломат арга чарга тун ховор байгаа юм. Гэтэл гэнэт нэгэн энхийг сахиулагч гарч ирсэн нь Монгол Улс. Бүс нутгийн хэлэлцээрийг зуучлагч, эвлэрүүлэгч, өөр юу ч гэж нэрлэж болно.

Юу гэхээр нэг талд АНУ одоо Өмнөд Солонгос, Японы хооронд мухардмал байдалтай байгаа. Харин нөгөө талд Хойд Солонгос зогсож байгаа юм.

Эдийн засагчид газрын зураг дээр Улаанбаатарыг ихэд онцгойлон дугуйлж байна. Тэд “Бээжингийн гадаад бодлого хүлээлт үүсгэсэн. Хятадын зүгээс умардуудад ямар тусламж үзүүлэхийг бүгд анхааран ажиглаж байгаа нь нууц биш. Гэтэл Монголын эрх баригчид Хойд Солонгостой үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тухайд хэдийнэ холбоотон болчихлоо” гэцгээх болов.

Монголын зүгээс Пхьенянтай холбоотой болсондоо туйлын озуурхаж байгаа нь илт. Энэ санаа нь ч сая гарч ирсэн хэрэг биш. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Брүүкиний Институтад илтгэл тавих үеэрээ “Хойд Солонгос ба Монголын өвөрмөц харилцаа” сэдвийг онцгойлж байсан юм.

Тэрбээр “Бид харилцаагаа жижүүрийн хэдэн салбарт биш болж өгвөл бүх салбарт өргөжүүлмээр байна. Одоо хоёр оронд ЭСЯ-дууд, Засгийн газруудын харилцааны шугам бий болж, жил бүр уулзалт зохион байгуулах болсон. Мөн солилцооны хөтөлбөр боловсруулж байгаа” гэж хэлжээ.

Шинжээчид Монголыг Хойд Солонгос руу үсрээд л хэдэн гоо сайхны бараа, бага шиг үр тариа л нийлүүлэх байх гэж маргацгаав. Гэхдээ Улаанбаатарх зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэх итгэл бий болсон.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.35) 2014 оны 04 сарын 18

Kim darga dur uzuulsen ardchulald itgedeggui gej helsen sh dee, oilgomjtoi baihad mongoliig yound hoiduudtai oirtuulah gej shahna ve,

0  |  0
zochin(103.26.194.3) 2014 оны 04 сарын 18

Kim darga dur uzuulsen ardchulald itgedeggui gej helsen sh dee, oilgomjtoi baihad mongoliig yound hoiduudtai oirtuulah gej shahna ve,

0  |  0
ddd(112.72.13.79) 2014 оны 04 сарын 17

end yagaad setgegdel bhgui bna aa bid yunii omniin dotor yu bolj bgaag bod hamgaalah erkh ashgaa bodloo ch gesen guur zuuch bh ni oirdoo lav hamgiin uhaalag alkham naizuud jaahan unsh bodoj uz bi lav eng yum unsh bod busdiin bish ooriigoo guij bna

Yun hoid solongos(202.179.20.243) 2014 оны 04 сарын 17

Bid nar ardchilsan uls baij yun komunist ulstai haritsah??? hoid solongos chine buur 103 on deeree l yavj baigaa uls, 2014 bish. ene yamar teneg shaar ni hoid solongostoi nuhurluh tuhai boddog baina aa

Top