Давхар дээлний тухай хууль Үндсэн хуультай харшиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Өнгөрсөн долоо хоногт Шударга ёс эвслийн бүлэг давхар дээлний асуудлаар долоо хоногийн завсарлага авсан байсан нь дуусч  УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Давхар дээл”-ний асуудлыг хэлэлцсэн юм.  Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 76 гишүүнээс 69 нь ирсэн байлаа. Харин давхар дээлний асуудлаар санал хураахад гишүүдийн 35 нь давхар дээлийг тайлаад ирэх долдугаар сараас мөрдүүлнэ гэсэн бол 34 гишүүн 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдэг санал өглөө. Уг асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэхэд хэднээс хэрэгжих вэ гэдэгт зарчмын зөрүүтэй санал гарч байсан юм.  Гэсэн ч хуульд заасны дагуу гишүүдийн 35 хувь нь дэмжсэн болохоор ирэх долдугаар сарын 1-нээс  хэрэгжүүлж  эхлэхээр болж байгаа юм. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Дээрх асуудлыг чуулганы танхимд хэлэлцэж байх үед  гадаа Чингисийн тайлбайд МУГЖ С.Жавхлан Засаг төрийнхөө албан тушаалын тухай яриаг Монгол үндэсний дээлтэй холбож ярих хэрэггүй хэмээн өдөрлөг зохион байгуулж байсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэж заасан байгаа. Гэтэл одоо болохоор “Давхар дээл”-ийг тайлна гэдэг хуулийг баталж байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуульд заасантай зөрчилдөөд байгааг эцэслэн шийдвэрлэх учиртай юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top