Лифтний товч суултуурнаас 40 дахин бохир!

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Та заавал лифтэнд орсоныхоо дараа гараа угаагаарай. За даа, ядаж арчиж цэвэрлээрэй. Яагаад гэвэл цахилгаан шатны дарах товч жирийн “00”-ийн суултуурнаас 40 дахин бохирдсон байдгийг шинжээчид тогтоожээ. Судалгааг  Аризонад байрлах Microban Europe компанийн доктор Николас Мууны удирдлаган дор зочид буудал, банк, оффис, нисэх буудал, галт тэрэгний буудал зэрэг газруудаар хийсэн байна. Ингэхэд эрдэмтэд нийтдээ 313 төрлийн нян илрүүлжээ. Тэдгээрийн ихэнх нь гараар дамжин хүнсний бүтээгдэхүүнийг хордуулах үйлчилгээтэй гэнэ. Иймээс цахилгаан шатны гадна талд үргэлж нойтон сальфетка байрлуулах зүйтэй гэсэн зөвлөгөөг өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top