Шинэ ажил эхлэхэд сайн өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18. Сугар гариг. Билгийн тооллын 18. Есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 06.12 цагт мандаж 19.48 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, мал худалдан авахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top