Мунзуй Г.Нямдорж шоронгоос захидал бичжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз гэгдэх Мунзуй хочит Г.Нямдорж нарын шуугиан өнөөг болтол дуусаагүй байгаа билээ. Мунзуй хочит Г.Нямдорж олон нийтэд хандан Хорих 461 дүгээр ангиас захидал бичсэнийг сийрүүлэн, бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт

УИХ-ын гишүүн Н.Номтой­­баярын хүсэлтээр Мон­гол Улсын нийт хүн амын дунд хамгийн муу хүн тодруулах уралдаан зарлаад явж байгаа юм байна.

Тэр уралдаанд нь сэт­гүүлч нар оролцож “Муу муухайн туйл бол Мунзуй хочит Г.Нямдорж мөн” гэсэн нэгдсэн ойлголтыг хуу­лийнхан болон нийт ард түмэнд хүргэхээр үзэгний хурцыг барин ажиллаж байгаа бололтой.

Миний бие худал хуур­магийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм. Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно.

Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа.
Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий.

Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Ха­рин өөрөө өөрийгөө шо­рон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй,

Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хү­чиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмений хүүх­дэд атаархаж зодож нү­дэж, толгой дээр нь шээж бай­сангүй. Бугын зуулт гэдэг ха­чин зүйл хүртэл хар­маалж, эмэгтэй хүнийг тарч­лааж байсангүй.

Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Зас­гийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж яв­сангүй. Миний бие олон зүй­лийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм ху­дал хэлж чадахгүй. Нэг тан­химд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй.

Ганбаатарын Нямдорж миний бие эхээс төрөхдөө галт тэргээр дүүрэн алт...Энд дарж цааш

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.22.62) 2014 оны 04 сарын 18

засс, өөрөө нээх ариун амьтан шиг захидал илгээж сүйд болоод байж гэнэ.

0  |  0
ХМ(103.26.194.13) 2014 оны 04 сарын 18

УГААСАА МӨНГӨТЭЙ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ ХУУЛЬ ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР НЬ НОМТОЙБАЯР БУЮУ НОМГҮЙГУНИГ ЭХ ОРНЫ БАЯЛГИЙГ ХУЖАА НАРТ ХЯМД ӨГЧ ХУВЬДАА ЗАВШИЖ БУЙ ТҮЙВЭЭГЧИЙН ДАГАВАР ХҮҮ АРАЙ Л ДЭНДҮҮ ТОГЛОЖ БАЙНА, ОДОО НААД ШУНАЛ ЛУЙВАРАА ТӨГСГӨЛ БОЛГООЧЭЭ, ХИЧНЭЭН ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОХ ГЭЭВ МАНГАР БАЦААН АМЬДРАЛ ЧИНЬ ҮРГЭЛЖ ИЙМ БАЙХГҮЙ ҮҮНТЭЙГЭЭ ТЭНЦЭХ ЗОВЛОН АМСНА БЭЛТГЭЛЭЭ БАЗАА

0  |  0
tugsuu(103.26.194.2) 2014 оны 04 сарын 18

nomtoi bayarch gesen dee

0  |  0
tugsuu(103.26.194.2) 2014 оны 04 сарын 18

munzui hemeegch n uuru l bi shorond ussun hun hemeen hun ailgaj yavddag suragtai bnlee sh dee

0  |  0
ЗОЧИН(112.72.13.21) 2014 оны 04 сарын 18

НОМТОЙБАЯРЫГОГЦ РУУЛАХ ӨЛСГӨЛӨНЗАРЛАДЭ МЖИНЭЭ

0  |  0
Top