Сергей Лавров: Орос ямар ч тохиолдолд цэргээ татахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Украйны хямралын талаарх дөрвөн талт хэлэлцээр амжилттай болсон талаар ВВС дамжуулав. Орос, Украйн, АНУ, Европын холбооны хэлэлцээрээр тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ барууныхан Орост тавьсан хоригийг арай цуцлах болоогүй гэжээ.

Хэлэлцээрт Сергей Лавров, Андрей Десчышя, Жон Кери, Катерин Эштон нар оролцсон юм. Энэ үеэр Украйны Засгийн газрын армийн ажиллагааг буруутгаж, асуудлыг эвээр зохицуулах ёстой гэж үзсэн байна.

Хэлэлцээрийн дагуу Засгийн газрын эсрэг аливаа жагсаал, цуглаанд уян хатан баяр сууриас хандахыг Киев хүлээн зөвшөөрсөн аж. Түүнчлэн орос хэлтнүүд амьдардаг бүс нутагт зарим талаар хэл, соёлын гэх мэт онцгой бие даасан байдал олгох ба энэ тохиолдолд Украйны шинэ парламент шинэ хууль батлах талаар хэлэлцэж, тохиролцсон.

Үүнд хөндлөнгийн ажиглагчид, Европын холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хяналт тавихаар болжээ. Харин АНУ-ын зүгээс Владимир Путинг өөрийн нөлөөг ашиглан Украйны асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна.

Гэхдээ Орос хил дээр байрлуулсан хүчээ эргүүлэн татахгүй гэдгээ мэдэгдсэн ба бүгд эмх цэгцэндээ ортол энэ талаар дахиж хөндөхгүй гэж хатуу мэдэгдсэн аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top