Туулын загас хавар бүр гэсгээл хүртэж эргээрээ амьгүй “сэлэх” болов

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

 Жилийн бүрийн хавар Туул голд маш их хэмжээгээр загас үхдэг. Одоогоос яг нэг жилийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний доод талд Хайрус нэртэй загас бөөнөөрөө үхсэн байхыг харсан мэргэжилтнүүд асуудал дэгдээж хэвлэлийн бага хурал хийгээд шалтгааныг нь тогтоосон байдаг. Үүнээс цааш ямар нэг ажил хэрэг явагдаагүй байсаар шуугиан намжсан. Жилийн жилд Туул голын дагуу их хэмжээний загас жараахай үхэж, эргийн орчим элжирч байсан шалтгааныг архины үйлдвэрүүдийн хог хаягдал, цэвэрлэх байгууламж доголдсоноос үүдсэн хэмээн тайлбарладаг. Гэтэл мэргэжлийн байгууллага ямар ч эцсийн дүгнэлт, тайлбар хэлэлгүй асуудлыг бүрхэгдүүлж орхидог  явдал мөн л жил бүр ёс мэт болов. Тэд хүчилтөрөгчийн дутагдлаас үүдсэн хэмээн МХГ-аас тогтоосноос цаашгүй байсаар дараагийн жилтэй золгож байна. Таны харж буй энэ зургийг өчигдөр дарсан. Туул голын эрэг орчимд хууль бусаар хайрга олборлодог компианууд, усанд нь химийн бодисоор машинаа угаадаг ард иргэд, шил, лааз угаадаг архины үйлдвэрүүдэд хатуухан арга хэмжээ авах цаг нь аль хэдийнэ иржээ



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kukaa(103.9.91.146) 2014 оны 04 сарын 18

Иржээ. жил бүрийн хизда зөв бичээчээ

0  |  0
Top