Эрдэмтэд дэлхийтэй төстэй гаригийг судалж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Манай галактикт дэлхийтэй хамгийн адил гаригийг эрдэмтэд судалж эхэлсэн байна. Kepler 186f гэж нэрлэгдсэн энэ гариг хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо, ус гарах магадлал хамгийн их ба нэлээд хадархаг гадаргуутай аж. Сүүн замд байрласан, Сэрүүн одой олны систем дэх таван гаригийн нэг бөгөөд 2009 онд илрүүлж байсан юм.

Энэ хугацаанд эрдэмтэд дэлхийтэй ойролцоо бүтэцтэй 1000 гаруй шинэ гариг нээжээ. Kepler 186f дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайд оршдог. Судлаачид энэ гаригийн радиусыг дэлхийнхээс 10 хувиар урт гэж үзэж байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhbat(27.123.214.101) 2015 оны 02 сарын 08

Sonirholtoi l ym

0  |  0
Top