Хүүхэд зодсон багшийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Хүүхэд зодсон 113 дугаар цэцэрлэгийн багшид холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг “өмдөндөө шээлээ” хэмээн гурван настай А.Баян-Эрдэнийн гуя, өгзөгийг нь алгадан зодож, улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа асаагуураар түлж гэмтэл учруулсан байдаг. Уг хэрэгт Дүүргийн II Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүр хяналт тавин ажиллажээ. Тэрбээр хүүхэд зодсон багш Я.Нямцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт /тарчлаах/ зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.9) 2014 оны 04 сарын 18

нэг хувийн цэцэрлэгт манай танилын охин явдаг байсан Нэг орой авах гээд очиход нь өмдөндөө шээлээ гээд өмдийг нь шувтлаад ангийн хүүхдүүдийн өмнө зогсоож шийтгэсэн байсныг нь санаандгүй хараад хэлэх ч үггүй болсон гэсэн Багш туслах багш 2 нь илт сандраад чичрээд унахаар нь энэ удаад дуугүй байя гээд гарсан гэсэн Дараа өдөр нь багш нарыг нь тусад нь дуудаж уулзаж зөвлөж сануулад орхисон байсан Хүний санаанд ормооргүй муухай зүйл хийдэг багш нар байдаг болтой Болгоомж сэрэмж хэрэгтэй байхаа

0  |  0
Top