АН дотор МАН-ыг дэмжигч “Элсний 14” бий болов уу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

АН-аар юу болоод байна аа. Олон удаагийн ялагдлын дараа сэргэн мандах цаг нь ирсэн энэ нам Монгол Улсын бүхий л хувь заяаг атгаж буй гэхэд буруудахгүй. Гэхдээ сүүлийн үед АН дотор талцаж хуваагдах, сэм шивнэлдэх, бүлэг фракц байгуулах явдал олширсон гэнэ.

Сайд нарын дээл хунар, сандал суудлын асуудал улстөрийн гол сэдэв болж, Засгийн газар, УИХ-д давхар албан тушаалтай нөхдөд зайлшгүй “аюул” тулгараад байгаа. Хамгийн гол нь энэ их асуудлын хажуугаар хэдэн талд хуваагдаж, өвөр зуураа мэрэлцэх байдал энэ намд үүсчээ.

Тодруулбал, МАН одоо Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр лавтайхан дөрөөлж аваад “давхар дээлтэй” хэдийн үйлийг үзээд эхэлчихсэн. Харин АН үүн дээр нэгдсэн хүчээр няцаалт хийж чадалгүй, байн дахин бүлгийн хаалттай хуралдаан зохион байгуулж эхэлсэн юм.

АН дотор лав эсэргүү байрын хэдэн нөхөр бий болчихсон гэнэ. Угаас улстөрийн түүхэнд анх “Элсний 13” хэмээх хөдөөний хэдэн гишүүний эхлүүлсэн шиг эсэргүү хөдөлгөөн гэнэ гэнэхэн өрнөдөг. Тэр хэдийн залгамж халаа 2007 онд  МАН-ыг бужигнуулж, М.Энхболдыг суудлаас нь авч шидсэн удаатай. Түүнийг “Элсний 13-II” гэж нэрлэж байсан.

Харин энэ удаагийн эсэргүүчүүл 13-уулаа биш 14-үүлээ болжээ. “Элсний 14” гэж тэднийг хэвлэлээр шоглож, ордноор дооглож байна. За тэгвэл, шинэ цагийн эсэргүү хөдөлгөөнийг МоАХ фракцынхан тэргүүлж, “Шонхор” фракцынхан удаалж байгаа гэнэ. Нэр заах аваас “Элсний 14”-т  Х.Баттулга, Д.Ганбат, Ж.Батзандан, М.Батчимэг зэрэг 14 гишүүн багтжээ.

Тэдний гол ажил Засгийг эсэргүүцэх ба юуны түрүүнд Засгийн газарт УИХ-аас хариуцлага тооцуулах ажлыг гардан зохион байгуулах аж. Ж.Батзандан “УИХ-д эрх бий. Засгийн газар угаасаа ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцно” гэж тодоос тодоор онцолсон билээ.

Гэхдээ УИХ-ын гишүүн хүн Засгийн газарт сайд хийж болохгүй гэх хуулийг хэлэлцэх гэхээр “Элсний 14”-ийн хувьд бүлэгтэйгээ зөрөлдөөд байгаа. Энэ нь ч асуудлыг хүндрүүлэх гол шалтгаан болж, АН-ын давхар дээлтнүүдийн хувь заяаг шийдэх хэцүүхэн хуульд гацаа үүсгээдэх лээ.

Хамгийн гол нь “Элсний 14” сөрөг хүчин болох МАН-ынхантай сүжрээд байх болж, энд тэнд шивнэлдэх нь олширсон байна. Яг үнэндээ тэд намаасаа санал зөрж, өөрсдөд нь ч халтай байж мэдэх хуулийг батлуулж, энэ оноос мөрдүүлнэ гэсэн аж.

Хэрвээ АН-д үнэхээр л ийм фракц гарч ирсэн бол улстөрийн түүхэнд элэглэл бичих мөнхийн сэдэв дахин нэгээр нэмэгдэв бололтой.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oook(76.218.69.21) 2014 оны 04 сарын 20

Battulga eronhii said boloh heregtei.uhaantai eh orondoo hairtai hun.

0  |  0
Иргэн Би(103.26.194.21) 2014 оны 04 сарын 20

АЛТАНХУЯГИЙН ЗАСАГ Ч ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ БАЙНА ОЛОН ЗҮЙЛИЙГ ХИЙХ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА . БАТБАЯР ГАНХУЯГ УДВАЛ НАР БОЛ ТААРУУ АЖИЛЛАЖ БАЙНА ЭНЭ БОЛ ҮНЭН ШҮҮ ОДОО БҮГДЭЭРЭЭ ҮХЭХ ҮҮ ЭСВЭЛ ГАНЦ НЭГ ХҮНИЙГ ЗОЛИОСЛООД ЦААШ ЯВАХ УУ ГЭДГ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ. БАТТУЛГА БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ УЛС ОРНЫ ЮМ БОЛГОНД ТҮҮНИЙ ГАР ОРООТОЙ БАЙХ БОЛЛОО. ОДОО ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ АВЛАА САНАА БОЛ ОДОО ЭРДЭНЭТ ҮЛДЛЭЭ ДЭЭ. ИЙМ ШУНАЛААР АН БОДЛОГОО БАРИУЛААД ЯВДАГ МУУ. БАЙНА ГЭХДЭЭ АН ДОТРОО ТОЛГОЙ СИЙРЭГ САЙД НЬ БАТТУЛГА ӨӨРИЙН ХАРИУЦСАН САЛБАРЫГ ӨМНӨХ ЗАСАГТ Ч ЭНЭ ЗАСАГТ Ч САЙН АЖИЛЛУУЛЖ БАЙГААТАЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ АЛТАНХУЯГ БОЛ САЙН МЕНЕЖЕР ГЭХДЭЭ ТЭР МӨНГӨГҮЙН ЗОВЛОНГ ҮЗСЭН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ УДИРДАГЧ БАС ТОЛГОЙ САЙН СИЙРЭГ УХААНТАЙ ХҮН. ДААНЧ АН МӨНГӨНИЙ АЗ БАЙДАГГҮЙ Л ДЭЭ МАН БОЛ МӨНГӨТЭЙ МӨРТЛӨӨ ТОЛГОЙН АЖИЛЛАДДАГГҮЙ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ МОНГОЛЫН УЛМ ТӨР НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙХ ШИВ ДЭЭ

0  |  0
зочин (202.21.106.166) 2014 оны 04 сарын 19

Хүнсний бүтээгдэхүүн өсөөд, хүмсийн амьдрал доошлоод гадны багнк-зах зээлд идүүлэх үү үгүйг шийдэх, аливаа үнэөсөлтийн ард УИХ-ын аваргууд-ичих нүүргүй бизнесменүүд-өө

0  |  0
сандаг(103.26.194.3) 2014 оны 04 сарын 18

одоо АН-ынхан өөр бодолтой гишүүдээ рэкетчингүүдээр дарамтлуулж өгнө дөө яг энэ сэдвээр өдөр болгон хуралдаж дараагын арга хэмжээг авч үгээ нэгтгэх тал дээр янз бүрийн л юм хиинэ хэн нэгнийг чад хийлгэж ч магадгүй авор осолд ч орох юм уу?? хүндээр //даралт харвах зүрхэний шигдээс болох гэх мэт//өвдөх ч юм бил үү яаж мэдэхэв дээ

0  |  0
Top