Монгол дуучин хоёрдугаар байрын шагнал авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Бүх Оросын 6-р уралдаан энэ сарын 6-9-нд болсон байна. Энэхүү  уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцжээ.

 Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Маринский театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн 2-р дамжааны оюутан Чулуунбаатарын Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн 5-р курсийн оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал 2-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Тэрээр урьд нь  ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын 8-р уралдаанд оролцож Гран-При шагнал хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sain(103.26.194.9) 2014 оны 04 сарын 18

Sain bna oros bol songodog yrlagiin syrgaltaara delhiid deegyyr ordog yls gesen ch manai hyyhdyyd dytahgyi bna gedeg baharhmaar bna amjilt

0  |  0
Top