Шүдээ цэвэрлэх арга

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Хоол хүнсийг хэрэглэх явцад амны хөндийд хуримтлагдсан хоолны үлдэгдэл нь амны бактер ба шүлсний нөлөөгөөр шүдний өнгөрийг үүсгэдэг. Шүдний өнгөр амны хөндийд удаан хугацаагаар хуримтлагдсанаас шүлстэй урвалд орж, эрдэсжин хатуурч шүдний чулуу үүсгэдэг. Энэ нь буйлны үрэвсэл үүсгэх шалтгаан юм. Буйлны үрэвслийн үед буйл хавагнаж улайх, шүд угаахад цус гарах, аманд цус амтагдах, амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинж илэрдэг. Өвчин нь даамжирвал буйл хөхөрч, буйлыг үрэвсүүлж, шүдний тулгуур эдүүдийг гэмтээдэг учир буйл болон тулгуур эдийг хатингаршуулж, шүдийг хөдөлгөөнд оруулах аюултай. Энэ нь шүдгүйдэлд хүргэж ч болно.

Чулуу нь хатуу, шүдэнд нягт наалдсан байдаг. Чулууны гадаргууг эрдэсжиж амжаагүй өнгөр бүрхэж байдаг. Чулууг байрлалаар нь буйлан дээрх ба доорх гэж ангилдаг. Буйлан дээрх чулуу нь том шүлсний цоргонуудын ойролцоо тухайлбал доод үүдэн шүднүүдийн хэлэн талын гадаргуу, дээд араа шүднүүдийн  хацар талын гадаргууд ихэвчлэн байдаг. Энэ чулуу нь буйлны дээр байрлах учир сайн харагддаг. Шаргал өнгөтэй, чулууны багажаар бүрэн авагдах боломжтой. Буйлан доорх чулуу нь буйлны ирмэгээс доор байрлах бөгөөд тодорхой байршил байхгүй. Ихэвчлэн нүдэнд ил харагдахгүй. Энэ чулуу нь буйлны дээрх чулууг бодвол илүү нягт, хэсэг хугацааны дараа бүр ясжмаг эд, тугалмайгаас хатуу болж болно. Шүдний чулуу нь барзгар гадаргуутай тул өнгөр хуримтлагдах нөхцөл болохоос гадна, бодисын солилцооны хортой бодисуудыг өөртөө агуулдаг.


Шүдний чулуунд 10 хувийн ус, 13 хувийн органик бодис, 77 хувийн органик бус /кальци, фосфор гэх мэт/ бодис байна. Өнгөр, чулуу үүссэн үед амнаас эвгүй үнэр гарах, шүд угаах үед буйлнаас цус гарах, шүд хөдөлгөөнд орж аяндаа унах зовиурууд илэрдэг. Yүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүдний сойзоо зөв сонгон шүдээ зөв угааж сурах нь чухал.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhhhhhh(143.176.33.66) 2014 оны 04 сарын 18

zovlogoo ogch bgaan bol guiced ogchihoj bai l daa yu geh geed bgaa ni ul oilgogdoh ym bichij bh ym

0  |  0
Top