Ким авга эгчээ хороосон уу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Ким Ген Хийг хэлмэгдүүлсэн байж магадгүй талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд  бичиж байна. Ким Чен Уны аавын дүү болох эмэгтэйн тухай мэдээлэл Хойд Солонгосын хэвлэлүүдээр нэгдүгээр сараас хойш бичигдэхээ больжээ. Тухай үед Кимын авга эгчийг хорт хавдар туссаны улмаас Европт эмчлүүлж байгаа гэсэн яриа гарч байв. 

Хойд Солонгосын лидерийн авга эгчийн зургийг  зурагт мэдээнээс авч,  өөр  зургаар монтажилсан нь Ким Ген Хиийг дүү нь шийтгэсэн байж магадгүйг гэрчилж байна хэмээн пүрэв гаригт Японы NHK телевиз мэдээлэв.

Ким Ген Хийг хэлмэгдүүлсэн байж магадгүй талаар Өмнөд Солонгос, Японы төдпийгүй барууны хэвлэл ч мэдээлж байгаа юм. Ким Чен Ун  авга эгчийнхээ хашиж байсан тушаалуудыг   охин дүүдээ шилжүүлсэн талаар гадаадын хэвлэлүүд онцолж буй. 

Ким Чен Ирийн дүү эмэгтэй Ген Хи, түүний нөхөр  Чан Сон Тхэк нар Хойд Солонгосын лидерт хамгийн ойр нөлөөтэй хүмүүс гэгдэж байлаа. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард БНАСАУ байгуулагдсаны 65 жилийн ойгоор олны өмнө харагджээ. Арванхоёрдугаар сарын дундуур 67 настай Чан Сон Тхэк цаазлагдсан нь тодорхой болсон юм. Түүнийг төрийн эргэлт хийх гэсэн гэх мэтийн хэргээр буруутгасан багаад өлсгөлөн нохдод амьдаар хаяж өгсөн гэдэг мэдээлэл дэлхийг цочирдуулж байлаа. Үүний дараа Ким Ген Хигийн нэр нэг удаа дурсагдсан нь тэрээр намын нэгэн том даргын оршуулгын комисст томилогдсон явдал байв.
 Тус улсын төв телевиз өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлч болон нэгдүгээр сарын үйл явдлын мэдээнүүдээ давтан үзүүлэхэд Ким Чен Уны баруун талд нь  авга эгч нь зогсч байжээ. Гэтэл өнгөрсөн мягмар гаригт Хойд Солонгосын төв телевизээр үзүүлсэн кино мэдээнд тэр кадруудыг Кимийн дэргэд өөр хүмүүс зогсч буйгаар сольсон байна. Энэ бүгд нь Ким Ген Хи харигслалд өртсөн гэх таамгийг бататгаж байгаа аж. Түүний нөхрийг цаазалсны дараа холбоотой бүх мэдээлэл болон дүрсийг  нь баримтат кино болон зурагтын үйл явдлыг мэдээнээс хайчилж авсан байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mak(122.254.119.103) 2014 оны 04 сарын 19

ene yargaching ustgax xeregtei arai denduu yumaa.yamar neg turiin ergelt xiix xeregtei

0  |  0
(103.26.194.9) 2019 оны 02 сарын 16

udahgui ergelt garah bh daa Ene muu boos bogs baina daaaaaa

0  |  0
novshiin Kim Chen Un(103.26.194.4) 2014 оны 04 сарын 18

Muu har muu eriin bandi. Muugaa uznedee uuniihee hariud.

0  |  0
Top