Үсээ шинээр засуулбал сайн нөхөртэй учирна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Аргын тооллын 4 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 19, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, бөө, удганы үйл хий, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top