Өнөөдөр нийтийн их цэвэрлэгээтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулна.Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч ,өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top