МҮАН Ерөнхийлөгчийг хуулиа татаж авахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан МҮАН-ын зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, Засгийн газрын тухай хуульд тусгаснаар, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн нэгэн зэрэг байж болох тухай асуудлыг Үндсэн хуулийн заалтад нийцүүлэх үүднээс Засгийн газрын гишүүдийн 30, 50 хүртэл хувийг УИХ-ын гишүүдээс байж болох тухай санал оруулсныг МҮАН дэмжиж байсан ч эргүүлэн татсан. Санал хураалтын үр дүн нь Засгийн газрын гишүүдээс зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох тухай байдлыг бий болгосон нь туйлшрал гэж МҮАН үзэж байна. Тиймээс нөхцөл байдалд дүгнэлт хийн,  Монгол Улсын Ерөнхийлөгчид төслөө эргүүлэн татаж авахыг санал болгож байна гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (103.26.194.20) 2014 оны 04 сарын 20

teneg malnuud ard tumnii yaduural ta nariin alban tushaalaas unetei yum uu

0  |  0
Top