Цайны дээж өргөх ёс

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Монголчууд цай сүүнийхээ дээжийг өргөдөг эртний сайхан уламжлалтай билээ. Өглөө цайгаа чанаад эхэлж Бурхан шүтээндээ, дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор буюу тогооны дээд талд гурвантаа дусаадаг нь гэр орондоо аз жаргал хүссэн сэтгэл болдог. Бурхан шүтээндээ дээжээ өргөдөг нь Бурханы шашинтай хэн боловч “ . . . юу идсэн, юу уусныхаа дээжээр Чухаг дээд гурвыг тахиж байх” гэсэн сургаал мөрдлөгийн ёс юм. Цайныхаа дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахил, цөгцөнд өргөнө. Цайнд цай, давс, хужир дээдийн эд бүрдсэн тул бор, сүүтэй аль нь ч болох юм. Зарим нутагт тооноороо өргөх нь мөн л тэнгэр, нар, сар, газар, лус, хангай дэлхий уугуул нутаг усны эздэд зориулан ган зуд, аадар бороо, мөндөр, хяруу, гал түймэр, усны үер зэрэг байгалийн аюул хүн малын эмгэг өвчин, ад зэтгэр, гарз, барцад саад бүгдийг гаргахгүй сахин хамгаалж ивэн тэтгэж байхыг хүсэн залбирч байгаа зан үйл юм. Ер нь цай бол монгол хүний идээний дээж мөн.

Монгол бүсгүйчүүд малынхаа сүүг есөн нүхтэй цацлаар гэрээ нар зөв гурван удаа тойрч дээжээ өргөдөг нь мөн л бурхан шүтээн, газар дэлхий, тэнгэр, нар, сарандаа тахил өргөн даатгаж байна гэж үздэг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odbayr odko(66.181.161.87) 2020 оны 08 сарын 27

Tsatslin halbaganii ard hesegt yu hiideg ve

0  |  0
Hulan(202.70.46.214) 2020 оны 03 сарын 20

Saihaan2

2  |  0
undraa(103.229.120.223) 2021 оны 02 сарын 12

Tsainiihaa deejiig burhandaa urgudug ene urgusun tsainii deejee hezee ni awa h be ogloo bur tsainii deejee burhandaa urguhuur tuhain urgusun tsaigaa oroi yah be heleed uguuch

2  |  0
(202.21.106.119) 2019 оны 02 сарын 16

goy ym aa

0  |  0
mmm(119.40.102.112) 2014 оны 04 сарын 20

tsai suunii deejiig gazart shingeeh gej orgodog shuudee mashin deer orgohod ashig garahgui

0  |  0
samar(115.87.245.248) 2020 оны 08 сарын 27

Suu bolon zainii deejee ashin deer asgaj bui hunuusiin huuhed bolon ur ach nart mashin hezee ch buu zayag!

0  |  2
zaya(103.26.194.1) 2014 оны 04 сарын 20

Suu bolohod zavaarlaa gej uurlaj baigaa bol hohi ni malnuudaa

0  |  0
comment(178.209.139.173) 2014 оны 04 сарын 19

comment bichsen 2 uursduu mal ene bol mashinii zogsooliin asuudal xzee ch bairnii gadaa tsonxon door zogsool bx yosgvi ortsnoos garaad 6metr zulug nogoo yawgan xvnii zam mashinii zam td mashinii zogsool bx yostoi tegwel xezee ch mashin zawaaraxgvi xarin svv baigal delxiidee shingeed buyan bno

0  |  0
dghdh(182.160.35.32) 2020 оны 08 сарын 27

ene muu malnuudig alhiimsan mashin zawaartuulad vhsen atsaaaraaa deej urguh bhawde hvniig dawhar hohiroogood arga hemjee awmaariin

0  |  1
doogii(112.72.13.54) 2014 оны 04 сарын 19

цонхоороо доор нь юу ч байсан дээрээс нь сүү цай цацдаг тэнэг малнууд их байна Монголчууд тооноороо хэзээ цай сүүгээ өргөж байсан юм болоо,Машин бузарлаад хаяах юм аа

0  |  0
Top