Ансан сургуулийн захирал амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Өмнөд Солонгосын Инчоны далайн эрэгт өнгөрсөн лхагва гарагт өглөө 09.00 цагийн үед живсэн усан онгоцноос  зорчигчдыг аврах ажиллагаа өнөөдрийг хүртэл  үргэлжилж байна.Өмнөд Солонгосын осолдсон усан онгоцны ахмад болон багийн хоёр гишүүнийг баривчилсан байна. 69 настай усан онгоцны ахмад  Lee Joon-Seok усан онгоц осолдоход хариуцлага алдаж онгоцыг орхих ажлыг яаралтай зохион байгуулаагүй, далайн тээврийн үед дагаж мөрдөх арга ажиллагааг зөрчсөн хэмээх буруутган баривчилжээ. Бямба гарагт буюу өнөөдөр өглөө аврах багийнхан далай руу шумбахад онгоцны хэсэгт хүмүүсийн цогцос байж болзошгүй зүйлс харагдсан ч үзэгдэх орчин муу байсны улмаас үнэхээр цогцос байсан эсэхийг тодорхойлж чадаагүй байна.Одоогоор 179 хүнийг авраад байгаа ба ослын улмаас 28 хүн нас барж, 268 хүнийг хайх эрлийн ажил үргэлжилсээр байгаа юм. Гэвч аврах багийнханд эрлээ үргэлжлүүлэхэд далайн хүчтэй давалгаа, манангийн улмаас үзэгдэх орчин муу байгаа зэрэг нь  хүндрэл учруулж байгааг албаныхан дуулгалаа.Ансаны ахлах сургуулийн сурагчдын ар гэрийнхэн осол болсон газраас холгүйхэн Jindo дахь спорт зааланд байрлан аврах ажиллагааны хариуг хүлээсээр байгаа юм.Өчигдөр БНСУ-ын хэвлэл мэдээллээр Ансан сургуулийн дэд захиралыг энэхүү ослоос болж ууланд очин өөрийгөө боомилж амиа хорлосон хэмээн мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lkham(76.29.58.237) 2014 оны 04 сарын 19

Neeree uruvdmuur yumaa.manaid ingej hariutlagaa medreh hum baidaggui.amia horlohgui yumaa gehed adaglaad bi buruutai geed ch helj chadahgui.

0  |  0
Top