Тариалалтын зөвлөгөөнүүд энэ сард дуусна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Тариалангийн гол аймгуудад хаврын тариалалтын зөвлөгөөнүүдийг хуваарийн дагуу энэ сард явуулж дуусгах юм байна. Зөвлөгөөнөөр дулааны улирлын уур амьсгалын төлөв байдал, техник технологийн шинэчлэл зэрэгтэй уялдуулан тариалангийн бүсүүдэд баримтлах технологийн зөвлөгөөг эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тэргүүний тариаланчдын туршлагад тулгуурлан тариаланчдад хүргэж байгаа юм байна.Үүний дараа Үйлдвэр хөдөө аж ахуйн яам ирэх сарын 1-25-нд тариалалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай 426.4 мянган тонн, төмс198.1 мянган тонн, хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонныг хураан авахаар төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top