Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

ХОНЬ
Айсуй долоо хоногийг та ямар нэг тогтворгүй үйл явдлаар угтах бололтой. Гэр бүлд тань асуудал гарч магадгүй юм. Долоо хоногийн дундуур та бий болсон хүндрэл, бэрхшээл, асуудлыг давж гарах хүчтэй байх болно. Элдэв асуудлаас ангижрах хамгийн боломжтой үе нь байх ажээ. Энэ үеийг ашиглаад та хувийн чанартай зарим нэг зорилгодоо хүрч ч болох юм. Таны анхаарал халамж хэрэгтэй байгаа тэр зүйлд цаг заваа зориулахыг хичээгээрэй. Хувийн амьдралдаа анхаарал хандуулаарай.

ҮХЭР

Ярвигтай долоо хоног. Гэхдээ уурлаж, бухимдах, сандрах хэрэггүй. Үүсч болох хүндрэл, элдэв асуудал ялихгүй жижиг зүйл байх тул та даваад л гарах болно. Сэтгэл хөдлөлөөс болоод ажилдаа анхаарал төвлөрөхгүй байх талтай. Тиймээс хэсэг хугацааны амралт аваад, алдсан цэнэгээ нөх. Эцэст нь та ажил, амьдралынхаа тэнцвэрт хадгалж чадна. Хувийн харилцаагаа хэрхэн эрүүл байлгах аргад суралц. Зөн совин, дотоод сэтгэлдээ итгэдэг тул та хайр дурлалын асуудалд бусдын зөвлөгөөг авахаас татгалздаг. Харин энэ удаад ойр дотны нэгний зөвлөгөө илүүдэхгүй гэдгийг санаарай.

ИХЭР
Энэ долоо хоногт та ажил, амьдралын аливаа асуудлаа төвөггүй амжуулж дөнгөнө. Удирдлагууд тань биелүүлэхэд бэрх даалгавар хариуцуулах боловч та тэдний итгэлийг алдалгүй оногдсон үүргээ амжилттай биелүүлнэ. Бүтээлч сэтгэлгээ өндөр байх тул танаас гарах санаа, ажлын үр дүн эерэг байх болно. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Санамсаргүй эх үүсвэрээс мөнгө орж ирэх болно. Бизнес, худалдаа наймаа, маркетинг, банкны салбарт ажилладаг ихрийнхний хувьд ихээхэн ашиг олох магадлалтай.

МЭЛХИЙ
Ажлын талбарт албан тушаал, эрх мэдлээ дээшлүүлэх завшаан гарч ирнэ. Танд тааламжтай санагдах хэдий ч эрх мэдлийг дагаж үүрэг хариуцлага бас нэмэгддэгийг анхаараарай. Харьцаандаа анхаарч, шаардлагагүй хорон үгээр бусдыг гомдоохоос зайлсхий. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдалд сайжирч, олон эх сурвалжаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэнэ. Олон шинэ танилтай болно. Хайр дурлалын харилцаа бүтэмж муутай байх бололтой. Гэр бүлийн хосуудын хувьд хүйтэн хөндий байдал үүсч болзошгүй. Ямар ч үед гэрлэлт тогтвортой байх ёстой гэдгийг санаарай.

АРСЛАН
Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Амжилтад хүрэх нь битий хэл, эсрэгээрээ ядаргаанд орж, цөхөрч болзошгүй. Тиймээс дааж давшгүй мэт санагдаж байгаа асуудлаа түр хойш тавиад, хөлөө өргөж хэвтээд сайхан амар. Зарим нэг зүйлийг хувь заяандаа даатгах нь гэмгүй шүү дээ. Хайртай хүнтэйгээ маргалдах хэрэггүй. Таны нандин харилцааг үгүй хийж ч мэднэ. Санхүүгийн хувьд тааламжтай байх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдэх асуудал байгаа бол одоо зориглоод хөдөл.

ОХИН

Илэн далангуй, аливаад дүн шинжилгээ хийсэн өдрүүд үргэлжлэх бололтой. Та бусдын сайн сайхны төлөө харамгүй зөвлөгөө өгч, сэтгэл санаагаар нь дэмжихэд өөрийгөө зориулах болно. Ингэхдээ аливаа асуудалд шударга хандаарай. Эс бөгөөс дотны найзаа ч алдаж болзошгүй. Мөнгөний асуудлаа хялбархан шийдэж, гэр бүлийн амьдрал чинь инээд хөөр, хайр халамжаар дүүрэн байх болно. Стресс, бухимдал эрүүл мэндэд чинь нөлөөлж болзошгүй. Өөрийгөө нийгэмшүүлж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролц.

ЖИНЛҮҮР

Сүүлийн үед тунчиг завгүй ажилласан та хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнг үзэх гэж тэсгэл алдах бололтой. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй хэзээ нэг цагт та хийсэн бүтээснээрээ бахархах цаг ирэх болно. Энэ долоо хоногт хайран цаг зав, эрч хүчээ хий дэмий зүйлд үрэх бололтой. Өөрийн биш, өрөөлийн үгэнд автаж, дэмий зүйл хийхээс зайлсхий. Шийдвэрийг тэр дор нь, шуурхай гаргаж сур. Хэт үнэтэй зүйлд мөнгө зарлагадах хэрэггүй. Хууль, эрх зүйн асуудал үүсч магадгүй.

ХИЛЭНЦ
Амьдралын хэв маягаа тодорхойлж, ажлын, ар гэрийн асуудлаа аль чухлаас нь эхлэн эрэмбэлэхэд ихэнх цаг заваа зарцуулах бололтой. Ингэхдээ аливааг амар хялбараар шийдэхийг оролдож, үүрэг хариуцлагаас зугтаах гэсэн хулчгар зангаа гээхийг хичээгээрэй. Үүний оронд асуудлыг бодитоор харж, зөв зүгт нь залахыг оролдоод үз. Санхүүгийн асуудал тогтвортой байх хэдий ч шаардлагагүй зүйлд хэт их мөнгө зарцуулах хэрэггүй. Цув нөмрөөгүй яваа өдөр чинь хүчтэй аадар асгардгийг бүү мартаарай.

НУМ
Санхүүгийн асуудлууд сэтгэл түгшээсэн долоо хоног байх бололтой. Орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, зардлаа хэрхэн танах зэргээр хүнсээ худалдаж авах гээд лангууны ард зогсч байхдаа ч та мөнгөнд санаа зовсоор байх бололтой. Мөнгөний урсгал хаагдаж, тооцоолж төлөвлөснөөр чинь болохгүй үед тансаг хэрэглээ танах нь хамгийн энгийн, хялбар алхам гэдгийг санаарай. Ном уншиж, оюун санаагаа цэнэглэ.

МАТАР
Амарч, сувилуулмаар санагдаад, ажлаа хойш тавих хүсэлд автах бололтой. Ажлын ачааллаас салсан ч гэсэн гэрт чинь зочдын хөл тасрахгүй, ачаалал ихтэй байх болно. Үүнээс болоод ажилдаа анхаарал тавьж чадахгүйд хүрч, багагүй бухимдах бололтой. Долоо хоногийн сүүлээр найзууд чинь танд томоохон тус хүргэнэ. Санхүү, эрүүл мэндийн тал дээр санаа зоволтгүй байж болох нь.

ХУМХ

Мэдээллийн үерт автсан долоо хоног байх болно. Харин аль нь танд хэрэггүй, аль нь хий дэмий зүйл болохыг ялгаж салгах гэж та толгойгоо гашилгах бололтой. Харилцаа холбоогоо ашиглаж, найз нөхөд, ах дүүсээсээ зөвлөгөө ав.  Бусдад туслахыг хичээж, тусламжийн гараа харамгүй сунгасан долоо хоног байх бололтой. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, аялал зугаалгад явж, тархиа цэнэглээрэй.

ЗАГАС

Худалдаа арилжаа, маркетингийн салбарт ажилладаг загасынхны хувьд амжилт далласан долоо хоног байх болно. Мэдээж амжилтад хүрэхийн тулд харилцаа холбоо, бусдыг өөртөө татах чадвараа дээд цэгт нь тултал ашиглаарай. Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч шаардлагагүй худалдан авалт хийхээс татгалз. Үүний оронд хуримтлалаа өсгө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top