Санаатайгаар хүүхдэд ДОХ халдаажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Хоёрхон настай хүүхдэд ДОХ-ын вирусыг санаатайгаар халдаасан хэрэг Угандагийн нийслэл Кампала хотод болжээ. Тус хотын төв эмнэлгийн сувилагч 64 настай Розмари Намубиру гэгч өнгөрсөн нэгдүгээр сарын 07-ны өдөр ийм хэрэг үйлдсэн байна. Р.Намубиру ДОХ-ын халдвартайгаа мэдсээр байж, өөртөө хэрэглэсэн тариураа хохирогч хүүд тариа хийхдээ ашигласан гэнэ. Одоо түүнийг шүүх хурал явагдаж байгаа бөгөөд дахин шинжилгээ хийсний дараа гэм буруутай нь нотлогдвол долоон жил торны цаана суух шийтгэл оноохоор төлөвлөсөн байна. Ямар учраас ийм хэрэг хийх болсон нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗЗЗ(103.26.194.4) 2014 оны 04 сарын 21

ТЭНЭГҮҮД ДОХТОЙ ӨВЧТӨНГ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛУУЛЖ Л БАЙДАГ, ХЭЛЭХ Ч МУУ ҮГ АЛГА.

0  |  0
Top