Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Өнөөдөр УИХ-аар:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан  “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

13:00 цагаас  Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

14:00 цагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

14:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагаас Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

15:00 цагаас Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

16:00 цагаас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд.

-*-

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарьдын 14 давхарт болно. Утас: 91040607

09:00-12:00 цагийн хооронд Байгууллагын нийгмийн хариуцлага яагаад чухал болох, Монгол улсад хариуцлагатай бизнес эрхлэх талаар АНУ-ын дөрвөн том компани болох Флуор, Женерал Электрикс, Пибоди, Вагнер Ази компаний төлөөлөгчид дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэг Кемпински зочид буудлын Алтай танхимд  явагдана. Утас: 9913-4076, 9904-2456.

10:00 цагт Монголын хуульчдын холбооны Прокурорын хорооноос УПЕГ-ын видео хурлын танхимд хурлаа хийж, дүрмээ батална.  Утас:98066116

10:00 цагт Хөдөлмөрийн улсын байцаагч  нарын сургалт Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөр сургалтын төвд эхэлнэ. Утас: 99027019

10:00 цагт ССАЖЯаман дээр 2014 онд зохион байгуулагдах УАШТ-ий эрх авсан спортын холбоодтой гэрээ байгуулах үйл ажиллагаа болно. Утас: 88118075

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал Эвлэрүүлэн зуучлал болон Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын талаархи сэдвээр болно. Тасганы овоон дээрхи Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 91912312 70008028

11:00 цагт  Сагсан бөмбөгийн өсвөр үеийн U16 насны УАШТ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Спортын төв ордонд болно. Утас: 88023710 88081047

12:00 цагт Монголын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж сонирхсон асуултанд тань хариулах болно. Ярилцлага "Туушин" зочид буудал "Сүлд" танхимд болно. Утас 96551045, 99295520

12:00 цагт МҮЭХ-оос цаг үеийн асуудлаар өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцоно. Утас: 99027019

14:00 цагт Дэлхийн байгаль хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байгааг тохиолдуулан ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн О.Батхишиг Нацагдоржийн төв номын сангийн уншигч, ажилтнуудад зориулан "Улаанбаатар хотын хөрсний бохирдол" сэдвээр сонирхолтой лекц унших гэж байна. Утас: 99045949

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top