“Хөтөлийн Цемент Шохой “ компани хэний гарт очив

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

 

 “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийг нэр бүхий улстөрч болоод Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” гэх тодотголт Д.Эрдэнэбилэг нарын нөхдүүд мэдэлдээ авч, өөрсдийн хүнээ удирдлагын суудалд нь суулган, халаа сэлгээг эхлүүлсэн талаар манай сайт анх мэдээлсэн. За мөн улстөр, бизнесийн талбарт нэр нь тодорсон энэ хоёр нөхөр хүч хавсарч дахин нэг улсын томоохон үйлдвэрийг өөрсдийн мэдэлдээ оруулсан талаар үргэлжлүүлэн мэдээлнэ гэдгээ дуулгасан. Тэгвэл тэр үйлдвэр нь  "Хөтөлийн цемент шохой" ХК юм. Уг нь цементийн салбараа төр ингээд хэн дуртайд нь өгөөд байж болохгүй. Учир нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн салбарт эрдэс баялгийн салбар ордог. Харин  эрдэс баялаг гэдэгт цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд болох  шохой, гөлтгөнө зэрэг ордог юм. Энэ нь барилга, замын бүтээн байгуулалтын гол түүхий эд цементийн үйлдвэрлэл нь төрийн хараа хяналтаас ангид байж болохгүй гэдгийг тодотгож байдаг бөгөөд ерөөс цемент бол стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хэлэх хэрэгтэй.  Яахав нэг талаас "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн удирдлагууд 38 тэрбум төгрөгийг төсвөөс завшсан гэх үндэслэлээр шалгагдан, өдгөө хэрэг прокурорын шатанд яваа зэрэг нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд өөр “удирдлага” хэрэгтэй гэсэн мессежийг тодоор өгч байж болох ч, тэр нь харин  Д.Эрдэнэбилэг нарын цөлмөх шуналдаа хөтлөгдсөн нөхдүүд мөн үү гэдэг нь эргэлзээтэй асуудал юм.

 

 Ер нь бол ухаалаг төр рүү алхаж байна энэ гээд төр байдаг бүхнээ хувьд шилжүүлж, төрийн эрх мэдлийг хумина гээд байгаагийн цаанаас бараан сүүдэр цухуйж байгааг энэ мэт хувьчлалуудаас харж болж байна. Ерөөс үүнийг хэсэг бүлэг улстөрчдийн эрх ашигт үйлчилсэн завхарсан үйл ажиллагаа болж дуусах нь гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Уг нь бид өмч хувьчлалыг өрнүүлж, багагүй алдааг нуруундаа үүрч үзсэн гашуун туршлага бий. Тиймээс дараагийн хувьчлалдаа алдаж онож үзсэн юм шиг хандах хэрэгтэй байгаад байдаг. Түүнчлэн энэ асуудал дээр даацтай хандах учиртай Төрийн өмчийн хорооны нэр хаягийг өөрчлөх үүргийг Ч.Сайханбилэг нар хүлээн ажиллаж байгаа нь цаанаасаа тавилттай үйл ажиллагаа ч байж болох. Хэдийгээр  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн олонх нь алдагдалтай ажиллаж байгааг ТӨХ  мэдэгдэж ирсэн ч, ТӨР  өөрөө боломжийн хэмжээний менежер байх боломжоо ашиглах сонирхолгүй байсныг нь хэлэх хэрэгтэй. Энэ засгийн үед ч тэрхүү бодлого залгамжлагдаад явж байгаа нь харамсалтай. Гадны жишгийг харахад төр өөрийн онцгой салбартаа эзэн шиг эзэн байж, залуурдаж чадаад байх юм. Харин манайд өөр юм.  Түүнчлэн стратегийн ач холбогдолтой чухал салбар дахь үйлдвэрийн талаар тодотгон хүргэх нь зүйтэй биз.

 

“Хөтөлийн Цемент Шохой “ компани нь 1984 онд ашиглалтанд орсон, барилгын материалын ууган байгууллагын нэг. Цемент, шохойн үйлдвэрлэл эрхлэхээс гадна  дулааны эрчим хүч үйлдвэрлэл болон бусад чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж ирсэн.  Олон жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай. Үйлдвэр нь түүхий эдийнхээ хажууд байрладаг, эх орны түлш түүхий эд хэрэглэдэг, дэд бүтцийн хөгжил сайн. 2008 онд өөрийн ажилтнуудын хүчээр цементийн 1 шугамд орчин үеийн техникийн шинэчлэлт хийж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Тус үйлдвэрийн лаборатор нь 2009 онд Монгол улсын стандарт, хэмжил зүйн үндэсний төвийн үзлэгт орж итгэмжлэгдсэн лаборатор болсон аж. Өнгөрсөн жилүүдэд гаргасан амжилтуудыг нь харвал:

 

    2005, 2006, 2007 оны “Монгол улсын шилдэг аж ахуйн нэгж ТОР-100”-д шалгарсан;

    2006, 2008 оны Монгол улсын барилгын шилдэг-10 байгууллагын нэгээр;

    2008 оны Монгол улсын барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч;

    2005, 2006, 2008 оны Сэлэнгэ аймгийн “Шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг үндэсний үйлдвэрлэгч”-ээр тус тус шалгарсан.

    Монгол улсын “Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн-Үлэмжийн   чанарын батламж”:  2005, 2007 онуудад хүртсэн гэхчлэн чамгүй л юм байх. Уг нь бол төрийн зүгээс аятайхан дэмнээд явчихвал үйл ажиллагаа нь гайгүй л явчихаар дүр зурагтай байсан. Гэвч эрх баригчдын хувьд хувьд тэрдундаа хэсэг бүлэгт даатгаад өгөхийг илүүд үзлээ. Өдгөөгийн эрх баригчид энэ янзаараа түүхэнд үлдэх юм хийж байна. Гэхдээ саар талаараа байж болзошгүй гэдгийг хэлмээр байна. Өмнө нь өгүүлж байсанчлан төр өөрийн харьяалалд байх шаардлагагүй өмчүүдээсээ татгалзаж болох ч, цемент, төмөрлөг гэхчлэн онцгой салбарууддаа эзэн байж, бодлогоороо зохицуулалт хийх шаардлагатай баймаар юм. Гэтэл  нэг улстөрч нэртэй бизнесмэн нөхөр төмөрлөгийн үйлдвэрийг нь аваад зогсохгүй, цемент шохойн үйлдвэрийг нь гартаа оруулчихаад, хээвнэг сууж байдаг. Ухаалаг төр гэж ийм зүйлийг хэлээгүй л баймаар юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
liug7(202.126.89.251) 2014 оны 04 сарын 22

bid ta nariig startegiin orduudiig oorsdoo ab gej uih gargaagvi huuliig saihan bolgood shudarga baitsgaay gej gargsan shv luibarchinguudaa ene 2 olegarh 2 namd hvmvvs itgel aldaj bna shv bosoh tsag bolj de

0  |  0
Дэрэмдорж(112.72.13.251) 2014 оны 04 сарын 21

МАН-ын хэдэн дуракуудад Монголын жидүн тосны Женко компаний захирал золбоолог бай л даа гэж захимаар байгаа юм. Бүтэлгүй хар лүднүүд чинь, Энхбаяр гэхэд нэг муу байшингийн булан авсан гээд л шоронд амьдаараа хүүр болохоо шахав, Отгонбаяр гэхэд Баянголд байхдаа Женко Баттулга ингэдэг юм байна лээ гээд дуурайх гэсэн чинь хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв болж авгайгаа золиосонд нь арай л алчихалгүй ганц худгаас гаргаж авав. За, энэ Сугарыг хар. Төрийн өмчийн хорооны дарга нь байж Женкогоос долоон дор. Женко юу дуртайгаа аваад л байдаг. Сугар юу ч авсан юм байхгүй, тэгснээ Женкогоос илүү баян гэж цоллуулаад л. Гурван эргүү минь ээ, та гурав мөнгө төгрөгөө нарийлаад байлгүй наад Женкодоо шавь ор.

0  |  0
-oik(202.126.91.35) 2014 оны 04 сарын 21

odoo erdenet geed ybj ogno do erdenetii ardiin namii ugshiltai hvmvvs abna da

0  |  0
a(103.11.192.106) 2014 оны 04 сарын 21

AN garch ireed l tsulmulj ehlej baina daa.... hutul, darhanii tumur odoo miat geed urgeljilne... ard ni hen baina?

0  |  0
zochin(202.21.112.3) 2014 оны 04 сарын 21

Ezentei bolgoson ni zuv shuu dee. Tegehgui bol husaad bolohgui ba....

0  |  0
kkk(202.21.116.2) 2014 оны 04 сарын 21

барилга ашигтай байгаа одоо үед цемент шохойн үйлдвэрийг сонирхож байгаа нь хүн бүхэнд ойлгомжтой л байгаа шүү дээ

0  |  0
kkk(202.21.116.2) 2014 оны 04 сарын 21

Худлаа ярьж дампууруулаад хувьчилж авдаг шүү дээ АН-ынхан

0  |  0
zochin(27.123.213.129) 2014 оны 04 сарын 21

mongolchuudiin mini amidral ulam dordood bdg yana daa

0  |  0
ZOCHIN(103.26.194.5) 2014 оны 04 сарын 21

HAANAAS IIM IH MUNGU OLOOD BAIGAAG N SHALGAACHEE

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 04 сарын 21

АН-ханы дохио зангаагаар ажилладаг АТГ-хан чинь жинхэнэ авилга хээл хахуулын үүр уурхай болсон юм гэсээн.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 04 сарын 21

Хөтлийн цемент шохойн удирдлагуудыг нэр төрийг нь гутааж ажлаас нь халж шоронд хийгээд байсан чинь ийм учиртай юм байжээ. Цадахаа мэддэггүй улаан цагаандаа гарсан АН-н луйварчид аа гэж Аймшиг

0  |  0
pih(202.126.89.251) 2014 оны 04 сарын 21

haltmaagiin hvvg shalgah tsag ni bolson ulaan luibarchin bna abilgatai temtseh gazar yu hvleegeed baigaan be ene deer suusan luibarchdad ingeed idvvleed baihvv

0  |  0
Top