Оршуулган дээрээ амь оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Чандарлахын өмнө гэнэт амь оржээ

Хятадын төв муж Аньхуэйд нэгэн эмнэлэгийн ажилтны магадласнаар нас барсан хүүхэд чандарлахын өмнөх гашуудлын ажиллагааны үеэр гэнэт, шууд «амь оржээ». Энэ тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдэгджээ.

Орон нутгийн чандарлах газрын үдэлтийн танхимд 1 сартай хүүхэд гэнэт уйлсан нь түүнийг аварчээ. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр хүнд өвчтэй хүүгийн эцэг эх эмчийн зөвлөснөөр эмнэлэгт курс эмчилгээ хийхээ зогсоохыг зөвшөөрцгөөсөн байна.

Үүний дараа тэд хүүхдийн нас барсны гэрчилгээг гардан авч, оршуулах ажиллагааг зохион байгуулжээ. Чандарлах газраас хүүхдийг яаралтай эмнэлэгт эргүүлэн авчирж, одоо түүнийг аврахыг хичээж байна.

Үүнээс өмнө хичнээн хугацаагаар, хаана тэрбээр байсан нь одоогоор тодорхойгүй. Хүүхдийг нас барсан хэмээн алдаатай гэрчилсэн эмнэлэгийн ажилтны хувьд мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top