Г.Баярсайхан гишүүн “Урт нэртэй” хуулиар санал асуулга явуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байгаагаа илэрхийлээд буй юм. УИХ-ын хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийн төслийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирсэн. Ийнхүү Засгийн газраас хүч түрэн УИХ-аар шийдвэр гаргуулахаар ажиллаж буйд эрхэм гишүүн эгдүүцэж буй гэнэ. Хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээсээ асуух шаардлагатай гэж үзэж буй ажээ.

   Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах уу, аль эсвэл хэвээр мөрдөөд явах уу гэдэг талаар Г.Баярсайхан гишүүн олон нийтийн санал асуулга явуулах бодолтой байгаа гэнэ. УИХ-ын байнгын хороогоор хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, хүч түрч эхлэвэл эрхэм гишүүн олон нийтийн санал асуулга явуулж шийдэх бодолтой байгаа аж. Түүнчлэн энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэдийн санлыг ч сонсоод байгаа юм байна. Тойргийнх нь иргэд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байгаагаа илэрхийлжээ. Иргэд Г.Баярсайхан гишүүнээр дамжуулан хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг УИХ-д дайсан байна. Эрхэм гишүүн ийнхүү хууль санаачлагчийн хувьд иргэдийн дэмжлэгийг авч “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахын эсрэг хатуу зогсох бололтой.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuv(103.9.91.146) 2014 оны 04 сарын 21

Zuv sh dee. Gishuunee sanal asuulga yvuuchih. ard tumen ni shiidyeeeeeeeeeeee

0  |  0
Top