Илүүдэл жин юунаас үүдэлтэй вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Илүүдэл жин, бага хөдөлгөөнт амьдралын хэв маягтай 40-өөс дээш насны хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байлаг. Мөн жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсвэл чихрийн шижин өвчний магадлал бий болно. Шижин өвчнөөр өвчилсөн, эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд гол анхаарах зүйл:

-Амттан, сахар зэрэг амархан шингэдэг нүүрс усны найрлагатай бүтээгдэхүүнийг эрс хязгаарлах, хориглох

-Нүүрс ус агуулдгаараа жимс, ногоо нь гурван бүлэгт хуваагддаг. Өргөст хэмх, помидор, цагаан болон өнгөт байцаанд хамгийн бага нүүрс ус байдаг. Төмс, банан, усан үзэм, алиманд нүүрс ус хамгийн ихээр агуулагддаг. Эдгээр бүтээгдэхүүн витамин С болон калийгаар баялаг тул хэрэглээг бүрмөсөн хориглох шаардлагагүй.

-Бүдүүн ширхэгтэй, хар бор гурилын талх сонгоорой. Цагаан талх, боов боорцогноос татгалз.

-Шар, гурвалжин, эрдэнэшишийн будаа, овьёосонд ач холбогдол өг.

-Хоол хүнсэнд уураг зайлшгүй байх хэрэгтэй. Учир нь инсулины дутагдал уургийн синтезийн ажиллагаа алдагдахад нөлөөлдөг. Амьтны гаралтай уураг, өөх тосны хэрэглээг “алтан дундаж”-ийг баримтлан тохируулаарай. Түүнчлэн архи, спиртийн төрлийн ундааг ор тас хориглох хэрэггүй. Судалгаагаар алкоголийг тохируулан хэрэглэхэд /эрчүүдэд өдөрт 5-29.9 гр, эмэгтэйчүүдэд 5-19.9гр/ чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг байна. Харин тамхиа хаях хэрэгтэй. Тамхи татах нь шижин өвчин үүсэх, улмаар хүндрэхэд нөлөөлдөг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vbhj(92.224.186.87) 2014 оны 04 сарын 21

bambai bulchirhainii heviin bus bdlaas uudeltei.

0  |  0
Top