Дэлхийн хамгийн ‘’хөгшин’’компани

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

• Японы барилгын Kongō Gumi Co., Ltd компани үйл ажиллагаагаа 2006 онд зогсоожээ. Гэхдээ энэ үйлдвэр 578 онд байгуулагдсан юм шүү! Бүхэл бүтэн зургаан зуун дамжин үйл ажиллагаагаа явуулсан байх юм. 2006 он гэхэд компанийн хөрөнгө 340 сая долларт хүрээд байжээ. Takamatsu construction компанийн гол өрсөлдөг байв.

• Мөн Японы  Hōshi компани зочид буудлын бизнесээ 718 оноос эхэлсэн байна. "Хамгийн хуучны, идэвхитэй үйл ажиллагаатай" хэмээн магтуулдаг компани. Удирдлага нь 46 дахь үедээ өвлөн үйл ажиллагаагаа явуулж байна.

• Вена дахь гэгээн Петрийн шигтгээнд Stiftskeller St. Peter хэмээх дарсны ресторан бий. 803 онд байгуулагджээ. Одоо ч гэсэн дажгүй л ажиллаж байна. Францын хэд хэдэн эзэн хаан, Христофор Колумб ч энд хооллож байжээ. Гете романд Мефистофель, Фауст хоёр яг энэ газарт уулздаг гэнэ.

• Баварын шар айрагны Weihenstephan Brewery of Baүaria үйлдвэр 1040 онд байгуулагдсан. 1803 онд Наполеон энэ үйлдвэрээс шар айраг ууж байсан гэдэг.

• Heineken корпорацийн худалдан аваад байгаа Affligem Abbey brewery of Belgium үйлдвэр 1074 онд "төрсөн". Харин 2000 онд эзэн нь Финландуудад үйлдвэрээ заржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top