Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 09 цагт Төрийн ордны “А” танхимд эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ.

Мөн 09 цагт эхлэх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хуваарилах тухай, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top