АН-ын гишүүд ирсэнгүй давхар дээлний асуудал хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

УИХ-аар дэмжигдсэн давхар дээлний асуудлыг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороогоор 14:00 цагт хэлэлцэхээр байсан юм. Аль хэдийн цаг болсон ч МАН-ын гишүүд л ирсэн. Харин  АН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд ирсэнгүй 40 минут хүлээлгэлээ. Аргаа бараад, ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар  хойшлууллаа. Үүнд МАН-ын гишүүд бухимдалтай байгаа бөгөөд давхар дээл тайлах асуудлыг дахин дахин шаардана. АН-ынхан бохир юм хийж байна гэцгээлээ. Учир нь давхар дээлийг тайлах хуулийн төсөл ирэх долдугаар сараас хэрэгжих юм бол одоогийн засагт томоохон өөрчлөлт орох учраас АН-ын зүгээс гишүүдээ дарамталж, давхар дээлийг тайлахыг дэмжвэл  намаас хөөнө гээд  байгаа аж.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top