Газар өмчлөх бүртгэл хойшлогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг маргаашаас эхлэх байсан бол тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү энэ талаар өгүүлэхдээ "Иргэдэд өмчлүүлэх газрын байр зүйн зураг, хянан баталгааг нь хийсэн. Харин ерөнхий төлөвлөгөөний газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж манайд өгөх ёстой. Тэр төлөвлөгөө нь ирсний дараа бид байгууллагын вэбсайтдаа байрлуулж, иргэдийн өргөдлийг авч эхэлнэ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ирсний дараа 52 байршлаас бүгдийг нь шууд нэг дор өгөхгүй, эхний ээлжинд 10 байршилд өгөх зэргээр аажим хэрэгжүүлнэ" хэмээн хариулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top