Ж.Энхбаяр: Намыхнаа хөөнө гэсэн VS А.Бакей: АН-нханд шийдэх асуудал бий

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

"Давхар дээл тайлах" асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Үүнд хамгийн их бухимдалтай байгаа гишүүн Ж.Энхбаяр байлаа. Тэрбээр ирц бүрдүүлж, ажлаа сайн хийсэнгүй хүүхэлдэй боллоо гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүнийг  загналаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

 -"Давхар дээл"-ний асуудал энэ долоо хоногт хэлэлцэгдэхээргүй болсон уу?

-Энэ долоо хоногт хэлэлцүүлэхгүй болгох гээд байна. Гэхдээ бид  дахиад шаардана. АН дотроо улс төрийн зөрчлөө шийдэж чадахгүй байна. Ардчилсан нам пракцын тогтолцоотой таван ерөнхий сайдтай байх шиг байна. Бие дааж төсөв мөнгийг үр ашиггүй зарцуулдаг том толгойнууд энэ намд бий. МоАХ-ынхан тендэр шахдаг. Засгийн газар их хурлынхаа дээр гарчихаад хяналтаа алдаад байна. Их хурал чинь ард түмний сонголт биз дээ. Хяналт тавих учиртай. Гэтэл бид хяналт тавьж чадахгүй байна. Ирц бүрдүүлээд ганц асуудал хэлэлцүүлчихэж чадахгүй байнгын хороо байна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны буруу гэж үзэж байна уу?

-Байнгын хороодын хүүхэлдэйнүүдийг хардаа юм хийж чадахгүй дүр эсгэдэг хүмүүс.  Хуралдаанд АН-ынхан бодлогоороо бүгд орж ирэхгүй байна. Намаас нь хөөнө. Их хуралд нэр дэвшүүлэхгүй шалгана шүүнэ. Авлигатай тэмцэх газар өгнө гэж намынхныг айлгаад байна. Тэд ийм сонин аргатай болсон. Монголын улс төр утгаа алдаж байна. Нэг нь гарлаа гэхээр нөгөөх нь барьцаалдаг болсон.  Ийм бохир зүйлийг "давхар дээл" тайлуулж байж өөрчлөх гээд байгаа юм. Их хурал нь их хурал шиг байж, ард түмний төлөөлөл нь гүйцэтгэх засгалалаа шалгадаг байх  хэрэгтэй. АН-ынхан одоо бүгд яах уу гээд  өрөөндөө сууж байгаа. Намын дарга нь гаргахгүй шүү гэсэн байдалтай үүдэнд нь хараад зогсож байгаа биз. Тэд Монголын 20 жилийн ололт амжилтыг нурааж  байна. Иргэд өрөөс өрийн хооронд, цалингаас цалингийн хооронд явж байна. Хоёрхон жилийн дотор манай эдийн засаг эрсдэлтэй, найдваргүй гэдгийг олон улсад харууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн А.Бакейгээс ирц бүрдүүлээгүй талаар тодрууллаа.

-Ирц ямар учраас бүрдсэнгүй вэ. Шалтгаан би юу?

-Би дүгнэлт хэлж мэдэхгүй байна. АН дотроо ярих, шийдэх асуудал байсан байх. Асуудлаа шийдээд ирц бүрдэх боломжтой болохоор "давхар дээл"-ний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ. Түүнээс өөр шалтгаан байхгүй. АН-ын гишүүдэд хоорондоо ярилцаж, зөвшилцөхөд хугацаа хэрэгтэй байх шиг байна.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hamaatan(49.0.135.112) 2014 оны 04 сарын 23

Za haylaggyi hyndee uudhyi .

0  |  0
Top