Дэлхийд нэн ховорт тооцогдох махчин амьтны шүдийг олжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

АНУ-ын Мичиган мужийн иргэн есөн настай Филипп Столл хүү голын эргээр зугаалж яваад шинжлэх ухааны гайхамшигтай олдвор олжээ. 17 см урттай хачин хэлбэртэй чулуужсан үлдэгдлийг хүү хад гэж бодсон ч хүүгийн ээж нь Мичиган мужийн ховор эдлэл судлах төвд аваачиж өгчээ. Энэхүү олдвор нь 10 мянган жилийн өмнө устаж алга болсон мастодон хэмээх заантай төстэй аварга махчны шүд байсан нь тогтоогджээ.Хойд Америкт амьдарч байсан махчин амьтны үлдэгдэл олдох нь тун ховор аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top