Маргааш цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

 

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш  буюу дөрөвдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгой анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, 24-нд говийн бүсийн нутгаар секундэд 24-26 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 23-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа бүх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2  хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top