”Нийтийн тээврийн хөжглийн гарц” чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагатай хамтран “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор чуулах гэж байна. Чуулган өнөөдөр 10.00 цагт “Blue Sky” цамхагт болох юм.

Анх удаа зохион байгуулж байгаа тус  чуулганыг 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага “Автобус нэг” ОНӨҮГ-аас санаачилжээ. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Автобус нэг”, “Автобус-3” компаниуд, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК,  “Цахилгаан тээвэр”,  Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top