”Танайд хоноё” Ц.Жадамбынд айлчиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба олны хараанд нэг их өртөөд байдаггүй. Түүний хувьд залуу хүн гэхэд чамлахааргүй амжилттай яваа. Ихэвчлэн цагаан цамц, гоёмсог костюмаар гангардаг, хаа нэг телевизээр гарвал зөвхөн ажил ярьдаг Ц.Жадамбынд “Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн саатжээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарсан тус нэвтрүүлгийг үзсэн олон хүний хувьд  залуу хүний хийх бүтээх  хүсэл тэмүүлэл, аз жаргалтай гэр бүл гэж юу байдгийг мэдэрсэн биз ээ.

Дарга л нэр зүүсэн бол үнэтэй хаус, хар жийп хөлөглөн тэнгэрийн мэт амьдардаг гэсэн ойлголтыг бага ч болов өөрчилж чадсан Жадамбынх энгийн л нэг айл. Багахан метр квадраттай ч гурван өрөө байрандаа шаг хийсэн амьдралтай төрийн албан хаагч гэр бүл аж. Хоёр охиноо  өглөө нэг, нэгээр нь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд орой тараад л гэртэй уулздаг эднийд агентлагийн дарга гээд илүү эд хөрөнгө алга байсан нь хүмүүсийн энгийн амьдралтай хэмээн бодоход хүргэсэн биз.

Цагаан-Өвгөний хайртай ач тэрбээр өвөөгийнхөө гар дээр өсөж торнисон болохоор Цагаан-Өвгөнөөр овоглосон гэдэг. Настай хүний үг сонсож эрийн цээнд хүрсэн монгол хүн учир морь сонирхож, хөөргөнд хоббитдог оо ч нуугаагүй.

Ямартай ч бүх л агентлаг, албадын дарга нар хийж бүтээх хүслээр дүүрэн, шунал омоггүй байвал төр засгийн үйл ажил урагштай байх юм шиг санагдсанаа хэлэх нь зөв биз ээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.213.234) 2019 оны 02 сарын 16

ene zaluugiin nevtruulgiig uzseen Uneheer taalagdsan AMJILT husye

0  |  0
(103.26.194.8) 2014 оны 04 сарын 23

Mundag zaluu baina lee. Nevtruuleg taalagdsan.Iim l zaluuchuud mongoliin bakharkhal.

0  |  0
(183.177.97.21) 2014 оны 04 сарын 23

nas ni zaluu bna idej uuh ni boloogvishdee ho 40 garaad irheerl pendiigeed irnedeeeeekkkkkkk

0  |  0
(69.171.145.14) 2014 оны 04 сарын 23

заавал муулах юм аа манай монголчууд нэгнийгээ. Ийм муухай хүн муулж эсвэл сайн яваа нэгэндээ атаархахаар монголын маань үр хүүхдүүд хүртэл яг тийм болж хүмүүжиж байна даа.

0  |  0
(98.231.202.80) 2014 оны 04 сарын 23

Hudlaa gar yu ch medehgui yu hiinee chi tsk tsk tsk

0  |  0
(112.72.13.9) 2014 оны 04 сарын 23

богд арийн байранд даруухан амьдарч байгаа амьдралдаа сэтгэл хангалуун амьдардаг агентлагын дарга тийм ч олон биш байхаа. менгенд умбаагуй, евеегийн хар ухаанаар хумуужсэн залуу юм байна . партизан хун узээд сэтгэл их хедлев залуу дуудээ амжилт хусье Батдэлгэр

0  |  0
Top