Хөрөнгө оруулалт буурснаас төсвийн цоорхойг өрөөр бөглөхөөс өөр арга Засгийн газарт үлдээгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар “Bloomberg”-т нэгэн нийтлэл гарсан байна. “Эрдэнэс Тавантолгой”-н өрийн талаар бичсэн ч үнэндээ Монголын нүүрсний салбар цаашид ямар замаар хөгжих гээд байгааг гайхсан утгатай. Энэ их өрийг яаж төлөх вэ, чадах уу гэсэн байдлаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Нүүрсний үнэ “Эрдэнэс ТТ”-г “Чалко”-д өрөө төлөхөд нь саад болж байна

Монголын хамгийн том нүүрс олборлогч, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын худалдан авагчдаа төлөх өрийг 350 сая ам.доллараас 130 сая болгон бууруулахаар болсон гэнэ. Мөн үлдсэн өр төлбөрийг энэ онд барагдуулахаар болсон юм байх.

“Эрдэнэс Тавантолгой” энэ их өрийг Хятадын “Aluminum Corp. of China” буюу “Чалко”-д төлж байгаа юм. Энэ компанийн Гүйцэтгэх захиарл Я.Батсуурь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урьдчилгаа төлбөрийг барагдуулахын тулд 2.5 сая тонныг өгөх хэрэгтэй” гэжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсний үнэ эрс буурсан. Гэхдээ энэ компанийн зүгээс зээлдүүлэгчид төлөх шаардлагатай нүүрсний хэмжээг нэмэх хэрэгтэй болоод байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсны улмаас төсвийн цоорхойг өр зээлээр бөглөхөөс өөр арга Засгийн газарт үлдээгүй. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан нь ДНБ-ийг ч багасгасан.

Тухайлбал, 2012 онд ДНБ 12.4 хувьтай байсан бол дараа жил нь 11.7 болсон байх жишээний.

Я.Батсуурь “Тээврийн асуудлыг зохицуулчихбал ирэх хэдэн сард “Чалко”-гийн өрийг төлчих байх” гэжээ. Гэхдээ тэрбээр нүүрсний хил дээрх үнийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа нуусангүй.

“Эрдэнэс Тавантолгой” уурхай Хятадын хилээс 270 км-ийн зайд байрладаг ба одоогоор “Чалко”-гоос гадна Монголын “Хөгжлийн банк”-нд 200 сая ам.долларын өртэй юм. Ноён Батсуурийн хэлж буйгаар, шинээр гаргах хувьцаагаар өр төлөх боломжтой аж. Харамсалтай нь тэрбээр хувьцааны тухай нарийн ширийн мэдээлэл өгсөнгүй, “Богино хугацаанд гаргана” гэснээс өөрийг хэлээгүй.

Он гарснаас хойш энэ компани Баруун, Зүүн Цанхиас нийтдээ 900 мянган тонн нүүрс экспортолсон байна. Мөн Баруун Цанхид ажилладаг гэрээт 10 компани тонн нүүрсийг 35 ам.доллараар гаргаж байгаа.

Мөн энэ оны зорилтот нийлүүлэлт 10 сая тонн гэдгийг Я.Батсуурь онцолж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд 1.9 сая тонныг нийлүүлжээ. Түүнчлэн санхүүгийн асуудлаа шийдчихвэл энэ онд 550 сая ам.долларын өртөг бүхий баяжуулах үйлдвэр байгуулахаар ч ярьж байгаа аж.

Гэхдээ түүний яриад байгаа энэ үйлдвэрийг Хонгконгийн биржид бүртгэлтэй “ММС” эзэмших юм гэсэн. Түүхий нүүрс хэзээд үнэ багатай байдаг бол баяжуулж, угаасан нь илүү үнэтэй, ач холбогдол өндөртэй байдаг.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.26.194.27) 2014 оны 04 сарын 23

ene archlal arai dendej bna bi ene namiig demjideg baisan sanlaa hvrtel usun harin odoo amiral uduruus udurt muudaj bna harin ardiin nam bhad minii amdral usuj devjij baisan ym bna

0  |  0
Top