Түүхэн зураг: Ким Фук охин 17 удаа пластик хагалгаа хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Энэ охины зургийг олон хүн мэднэ. Зургийг Америк, Вьетнамын дайны үеэр авчээ. Автор нь Assоciated Press-ийн Ник Ут. Түүнийг Пулитцерийн шагналыг хүртсэний дараа уг бүтээл гэрэл зургийн түүхэнд томоохон байр суурь эзлэх болжээ. 1972.06.08-ны өдөр Сайгоноос баруун хойд зүгт байрлах Чанг-Банг хэмээх тосгонд усард болон өрнөдийн Вьетнамын армийн хооронд ширүүн тулаан болжээ. Тэр үед энгийн номхон ард түмэн өөрийн тосгоноо орхин дүрвэхэд хүрсэн байна. Гэтэл өмнөд Вьетнамын дайчид энгийн ард иргэдийг сөрөг талынхан байна хэмээн андуурч тэдний дээрээс хэд хэдэн удаа бөмбөг хаясан аж. Тэдгээр дүрвэн зугтаагсдын дунд Ник Ут ч байсан бөгөөд ингээд түүний авсан гэрэл зураг энэ… Америкийн цэргүүд охинд тусалж аварчээ…


…. 1992 онд тэрээр гэр бүлийн хамт Канадад цагаачлах эрхийг авсан байна. Одоогоор энэ эмэгтэй гэр бүлийнхээ хамт Онтарио мужийн Аякс хотод аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа билээ. 1997 оноос тэр НҮБ-ийн энхийн элч болсон юм. 

Top