Төмөр замын хаврын үзлэг өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Төмөр замын тээврээр энэ оны эхний улиралд 4448.3 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 800.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 192.3 мянган тонн буюу 4.1 хувь, зорчигчдын тоо 91.4 мянган хүн буюу 10.3 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ачаа, зорчигч тээвэрлэлт ийнхүү буурсан үед шаардлагатай зохицуулалт, хяналт шалгалтыг хийхээр Улаанбаатар төмөр замд хаврын үзлэгийг энэ сард эхлүүлсэн бөгөөд энэхүү шалгалт өнөөдөр дуусах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top