Бага оврын автобусныхан жагсаал хийж, иргэд ажлаасаа хоцорсон өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Уншигч та анзаарсан бол өнөөдөр нийслэлийн арын зам буюу Их тойруугаар микро автобус явахгүй байгаа. Үүнээс болж зарим нэг хүмүүс ажилдаа хоцорсон тухайгаа твиттерээр жиргэж байна. Мөн том оврын автобус ачааллаа дийлэлгүй автобусны буудлаар яарч сандарсан бөөн хүн байсан юм.

Шалтгаан нь Сансрын аюулгүйн тойргоос Их тойруу хүртэлх замыг төв зам болгож байгаатай холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газраас Цагаан Даваа, Шар хадны чиглэлийн бага оврын автобусны чиглэл өөрчлөгдөж богино хувиар буюу КТМС хүртэл явахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор бага оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 17 компанийн нийт 60 гаруй жолооч, кандокторууд өнөөдөр Ялалтын талбайд тайван жагсаал хийж үзэл бодлоо илэрхийллээ.


В.Батбаяр Өндөр Буянт ХХК-ын жолооч

Нийтийн тээврийг өнөөдрөөс эхлээд богино эргэлтээр явуулна гэсэн. Би нийтийн тээвэрт 10 гаруй жил шугамнд явж байна. Нийтийн тээвэрт явдаг хүмүүс бүгд өр зээлтэй, ар гэрээ тэжээдэг. Энэ бүхнийг яагаад бодож үзээгүй, шууд ийм зар тараасан. Өнөөдөр өглөө өчнөөн хүмүүс ажлаасаа хоцорсон энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөн дээрээс Солонгосын том оврын автобус оруулж ирж биднийг зах зээлээс хүчээр шахах гэж оролдож байна.

С.Заяа Ханын материалаас 100 айл чиглэлд явдаг

Энэ асуудлын ард өчнөөн хүний эрх ашиг хумигдаж байна. Нэг жолооч, кондукторын ард хэдэн хүн байгааг тооцож үзээгүй. Микроны насжилт гээд хуучин онтойг шугамнд явуулахыг нь больсон. Хүмүүс хуучин микроо зараад зээл тавиад он залуутай микро авсан өчнөөн хүмүүс байна. Энэ бол цэвэр луйвар. Гэж байсан юм.

Зорчигч Г.Гэрэлцацрал

Би хувьдаа иргэдийн амьдралд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Хүмүүс муулаад л байдаг болохоос энэ микро автобус чинь нийслэлчүүдийн хөлийг залгуулж байгаа унаа. Би ч гэсэн өглөө оройдоо микрогоор зорчдог. Их тойрууг хотын төв зам болгоно, микро муухай гэж байгаа бол бүгд том жийп уна гэж байгаатай ялгаагүй. Өнөөдөр хангалттай том оврын автобус, метротой байсан бол яаая гэхэв. Бодит байдал дээр ийм гэнэтийн бодлоггүй шийдвэрээс болоод ажлаасаа хоцроод л явж байна.


 

Нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргасан тушаалын тухайд

 

Нийслэлийн Тээврийн газар нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Монгол улсын стандарт MNS 4598-2008 шаардлага хангасан их багтаамжийн автобусаар зохион байгуулах ажлын хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан бага оврын автобусны чиглэлийн хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлаж, үйлчилгээний сүлжээг өөрчлөн зохион байгуулж ирсэн. Нийслэлийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл болон автобусны тоо нэмэгдэж, энэ нь автозамын ачаалал, түгжрэл үүсэхэд нөлөөлөөд байгаа билээ. Тиймээс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төв гудамж, замаар давхцал ихтэй явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулан бусад гудамж замаар явуулах, авто замын нөхцөл муутай, алслагдсан суурьшлын цэгүүдэд бага багтаамжийн автобусаар үйлчилгээг богино эргэлтээр явуулан их багтаамжийн автобусны чиглэлүүдтэй холбож, давхцлыг бууруулах төлөвлөлтийг хийгээд байна. Үүнд: Бага багтаамжийн автобусны чиглэлийн давхцал ихтэй, хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэж байгаа гол гудамж, замууд болох “Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурыг гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэл”-ийн замуудад бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарласан нэмэлт өөрчлөлт хийж энэ сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөх юм.    

 

Бичлэг


 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uugii(182.160.6.181) 2014 оны 04 сарын 24

odoo sariin suld ogdog3000000say togrogoo tom oworiin awtobusand ogohoo bolimoor yuma awtobusiig 100

0  |  0
uugii(182.160.6.181) 2014 оны 04 сарын 24

odoonii awtobusnii jolooch nar dandaa mikroo barij bsan humuus ywdag yum za eniig medhuu ta nar medegui hsd tegeel amandaa orson yrih yum naad humuusin ard heden bga gj bodoj bna jolooch l geheed dusdaa konduugtar l gehd dusdaa tegeed mongo ollool geh yum tvlsh hiin ymar sheeseer yvdag yum uu

0  |  0
uugii(182.160.6.181) 2014 оны 04 сарын 24

nar oorsdoo mashitai bolhoor ingej amniihaa zorgoor jalchij bna u te vne mongoo zehtselvel yvj bolhol yum bga shu de oroi ajil taraad ta nar yahuu naad ogzogoo mashindaa tawiaad yvna mashingui humuus yahuu awtobus zogschino hoolniiho mahiig yaay gej bga humuus yahuu taxind suhuu ain ta nar bodood uzdee awtobusand suhaar yahuu shahaldan daraana yumaa aldna ta nar eron awtobusan shuuj uzsen uu ain

0  |  0
odnoo(112.72.13.82) 2014 оны 04 сарын 24

захирч захирагдаж суръя зөв шийдвэр байна микроны жолооч кондукторыг хамгийн бүдүүлэг хүмүүсийг шалгаруулж авдаг юум шиг хэцүү хумүүс байдаг юум билээ

0  |  0
zochin(103.26.194.6) 2014 оны 04 сарын 24

ed nar muuxai buduuleg xvmvvs xvntei es zvigvi xaritsdag boluulbal taarna. vxsen xatasniix ni abilagtai temtsex gazar medegden gej xutsan biz balai abgai

0  |  0
bold(103.26.194.9) 2014 оны 04 сарын 23

zuv shiidver garaglaa gej bodoj oroi bolhoor amandaa orson unee helj ed nart huuliin zohitsuulalt heregtei baisan yum aliin bolgon mania uls konduktaruud n tiishee iishee yvlaa gej oriloj charlaj bh yum bee tsever tsemtsger soyltoi niisleld amidrmaar l bna shde

0  |  0
nasa(202.179.15.159) 2014 оны 04 сарын 23

mikrog bigii ywuui

0  |  0
setgel(202.70.46.205) 2014 оны 04 сарын 23

МАШИН ЖОЛООДОХ Х€Д€ЛГ€€НД ОРОЛЦОХ СОЁЛ МЭДДЭГVЙ БVДVVЛЭГ МИКРОНЫ ЖОЛООЧ НАР С€НТVГЭЙ

0  |  0
anuu(124.158.120.10) 2014 оны 04 сарын 23

ene estoi zow mikro baridag humuus unee sanaanaasaa heldeg aimaar dawhina dairna yag galzuu yum shig yamarch tohi tuh bhgui abtus n arai deer

0  |  0
mgl(202.179.23.133) 2014 оны 04 сарын 23

yavah zamaara yavahgui durtai zamaaraa yavna durem zurchinu odoo boliulah tsag ni bolsoon

0  |  0
ййй(203.91.119.18) 2014 оны 04 сарын 23

Микрог хориглосныг зөвхөн Их тойруугийн хувьд дэмжиж байна.

0  |  0
1(103.26.194.9) 2014 оны 04 сарын 23

zov bn mikroniihon odor ch 500r yvdaggui shdee. tolgoit narantuuliin mikruud narantuul orohod 700 butsaad zahaas suuhaar 1000 gdg iim bj bolohgui. ug ni bugd 500 gsn unetei bizde. teged mah achij bgaa ym shig l achna. mikrog buh chigleld boliulah heregtei

0  |  0
Top