12 давхар орон сууцанд гал гарч , шуурхай унтраалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айлын уулзварын хойно, “Одкон Холдинг” ХХК-ийн байрны дэргэд орших 79 дүгээр орон сууцанд гал гарчээ. Гал гарах үед зургадугаар давхрын айл эзэнгүй байсан тул галыг унтраах явцад хүндрэл гарсан байна. Оршин суугчдын хэлж буйгаар гал сөнөөгчид дуудлага өгснөөс хойш 20 минутын дараа ирсэн нь гал тархахад нөлөөлсөн гэж буй бол галын газарт ажилласан Нийслэлийн аврах, гал унтраах 10 дугаар ангийнхны зүгээс дуудлага хүлээн авснаас хойш долоон минутын дотор ирсэн гэх тайлбар өгсөн юм. Галын шалтгаан, хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top