Сүүгээр нүүрний улайлтыг багасгаж болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Арьсны үрэвсэлд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ?

Салхи бороо, нар, хүйтэн гэх мэт нөлөөлөл, ил гадаа ихэнх үйл ажиллагаагаа явуулдаг эмэгтэйчүүд.

Спиртийн ундаа ихээхэн хэрэглэх, хурц, тослог хоол xүнс хэрэглэж заншсан.

Ходоод өвдөх, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл, өтгөн хатах мэтийн хоол боловсруулах ажиллагаа алдагдах.

Кофе, цай, какао байнга хэрэглэх .

Элэгний өвчлөл, биед уусэх идээд үp дагаврыг / буйлсэн булчирхайн үрэвсэл, өвчилсөн шүд, хамрын нүхний үрэвсэл/ тухайн үед нь эмчлүүлж байх шаардлагатай.

Hүүр улайх нь энэ мэт шалтгаанаас гадна тослог арьстай эмэгтэйчүүдэд ихээхэн тохиолдоно. Иймд хэт савандаж угаах, аливаа халуун заслага /уурын ванн, лааны тосон маск, нуурний иллэг/ хийхийг хориглодог. Мөн гоо заслын будгийг ихдүүлбэл улайлт улам нэмэгдэнэ. Улайлт өгөх, улаан батга, идээт зүйл гарсан тохиолдолд дур мэдэн оролдолгүй арьсны эмчид хандаарай.

Нүүрний улайлтыг багасгах арга

Сүүг хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд алчуураа нүүрэн дээрээ 10 минут байлга. Сүү арьсыг тайвшруулж, улайлтыг бууруулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top