Зарим нутгаар сэрүүсч, цас орно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв, говь, зүүн зүгийн  нутгийн ихэнх хэсгээр  секундэд 18-20 метр, зарим үед  24-26 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр 7-12 градус, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 градус, Хэнтий, Дорноговийн нутгаар 18-23 градус дулаан, бусад нутгаар  3 градус дулаанаас 2 градус хүйтэн  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 7-9 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Завханы хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Туул голын саваар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус, өдөртөө Хэнтийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Дундговийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24-26 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө сэрүүсч 7-12 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top