Ургийн зүрхний бичлэг хийлгэхийн ач тус

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Жирэмсний 28-32 долоо хоног, түүнээс  дээш хугацаанд бүх эхчүүд заавал  ургийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай юм байна. Энэ арга нь ургийн хөдөлгөөн, зүрхний үйл ажиллагааг  эхийн умайн булчингийн агшилттай нэгэн зэрэг дүгнэж бичлэг хийдэг орчин үеийн оношлогооны арга аж. Ургийн зүрхний  бичлэг  хийснээр ургийн цусан дахь хүчилтөрөгчийн архаг дутмагшил, ихэсийн дутмагшил түүнээс үүдэлтэй ургийн зүрхний олшрол, багасал, ургийн хөгжлийн саатал, умай ихэсийн цусан хангамжийн архаг дутагдал зэргийг эрт оношилж эрт эмчилгээ эхлэх боломжтой гэнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top