”Хаан банк” хэт олон харилцагчтайдаа дулдуйдсан уу, эсвэл ашиг хонжоог чухалчил вуу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

 Хаан банк монголын хамгийн олон харилцагч, салбартай томоохон банкуудын тоонд дээгүүр жагсдаг. Гэсэн ч тус банк сүүлийн үед  олон харилцагчдаа дулдуйдсан уу аль эсвэл үнэхээр ашиг хонжооны араас явсан уу гэдэг нь ойлгомжгүй болж асуудлыг ар араасаа дагуулах болов.Олон наяд хөрөнгө эргэлдүүлдэг, танд ойрхон түмэнд итгэлтэй банкны хувьд хэрээс хэтэрсэн но дагуулж байгаа нь гайхал төрүүлж байгаа. 

Ганцхан сарын дотор л гэхэд

 

ХААН банк харилцагчийнхаа дансан дахь мөнгийг өөр хүнд авч өгсөн ноцтой асуудал гаргасан нь илэрлээ

 ХААН банкны  нэгэн харилцагчийн  данснаас мөнгө дутжээ. Гайхсан харилцагч ХААН банк руу холбогдож, нэлээд ажил төрөл болон хөөцөлдсөний эцэст түүний дансан дахь мөнгийг өөр хүнд авч өгсөн болохыг мэджээ. Бүр тодруулах юм бол ХААН банкны 6-р Бичил хороолол дахь салбарын теллер Баярцэцэг өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ны өдөр харилцагчийн данснаас 350 мянган төгрөгийг С.Катя гэгчид гаргаж өгчээ.

Ийм бүдүүлэг алдаа хийж, харилцагчийнхаа итгэлийг хөсөрдүүлсэн ХААН банкныхан энэ “но”  нь илэрсний дараа уг харилцагчаас уучлалт гуйгаад, данснаас мөнгө авсан С.Катя гэгчийг шалгуулна хэмээгээд л өнгөрсөн гэнэ. Мэдээж данснаас нь авсан мөнгөө буцааж   өгсөн.

Харин хамгийн ноцтой асуудал  болох нэр нь өөр, регистрийн дугаар нь өөр, хүйс нь хүртэл өөр С.Катя гэгчид юуны учир өөр харилцагчийн данснаас мөнгө авч өгснөө тэд тайлбарлаагүй байна.


ХААН” банкны теллерүүд халамжийн мөнгө идэлцсэн үү

Баян-Өлгий аймаг дахь ХААН банкинд гарсан үйл явдлаар гэрчлэгдэнэ. Учир нь, Баян-Өлгий аймагт Казахстаны иргэншил сольсон хүмүүст нэг удаа тэтгэмж болгож төрөөс 700 мянган төгрөгийн тусламж үзүүлдэг болсон. Энэ мөнгөнөөс тус аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийнхэн завшсан нь тодорхой болж, энэ асуудалд тус аймаг дахь “Хаан” банкны теллерүүд оролцсон хэмээн шалгагдаж эхэлсэн байдаг.

Иргэншил сольсоны буюу квотын мөнгө идсэн гэх энэ хэрэгт нийтдээ 17 хүн сэжиглэгдэж байгаагийн дөрөв нь “ХААН” банкны теллерүүд байсан. Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдаж байгаа иргэдийн баримт материалыг бүрдүүлэн санхүүгийн луйвар хийсэн тухай мэдээлэл байдаг.

Харин хамгийн сүүлд  харилцагчынхаа валютыг хүчээр худалдаж аваад эргүүлээд зарсан байх юм.

Энэ сарын 22-нд Хан-Уул дүүрэгт "Суруга Монгол" ХХК-ийн хажууханд байрлах Хаан банкны салбар дээр мөн л будлиан гарсан. Тодруулбал нэгэн харилцагч 24700 ам.доллар дансандаа хийхээр очиход харилцагчдаа мэдэгдэлгүйгээр монгол төгрөг болгон худалдан аваад дансанд нь байршуулсан байж. Ингээд маргааш нь доллараа авахаар очиход буцаагаад зарсан байна. Шалтгааныг нь тодруулахад манайд төгрөгийн хадгаламж, валютын хадгаламж гэсэн хоёр төрөл байдаг. Танд зөвхөн төгрөгийн хадгаламж байсан учир бид зөрүү мөнгийг нь аваад төгрөг болгон хадгалсан гэж. Өмнө үйлчүүлсэн теллер дээр очиход би танд тайлбарлаж хэлсэн гээд л тас гүрийчэхсэн байна. Мэдээж валютаа солиулах байсан бол банкинд очиж хямд өгч, үнэтэй худалдаж авалгүйгээр “Найман шарга”-руугаа явна. Ийм байдлаар дээрх хохирогч 560.000 төгрөгөөр Хаан банкинд хулхидуулсан байна. Дээрх асуудлыг хэрхэн шийдэх талаар асууж лавлахад гомдлоо бич, эргээд холбогдоно, та камер шүүлгээрэй гэсэн байна. Буцааж мөнгөө авлаа ч хариуцлаггүй теллерээс болж алтан цаг зав, бизнесийнхээ эргэлдэх хурднаас алдсан тухайгаа харилцагч эрхэм учирлаж байна.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (180.235.184.88) 2014 оны 04 сарын 25

МОНГОЛЫН ХАМГИЙН САЙН БАНК БОЛ ГОЛОМТ. ХААНБАНКИНД ХЭЗЭЭ Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ДОТООД ХЯНАЛТЫН 30 АЖИЛТАНТАЙ. 560 ГАРУЙ САЛБАР НЭГЖТЭЙ. ЭНГ САЛБАРЫГ ШАЛГАХАД 14-30 ХОНОГ. ОРДОГ. НЭГ САЛБАР 2-3 ШАЛГАГЧ ОЧНО ГЭХЭЭР ХЯНАЛТ ЯМАР БАЙХ НЬ ОЙЛГОМТОЙ БАЙГАА БИЗ. ҮҮНИЙГ ДАЛИМДУУЛААД НӨХДҮҮД НЬ ХАРИЛЦАГЧДЫНХАА МӨНГИЙГ ИДЭХ УУХ АСУУДАЛ ҮҮСДЭГ. ҮНЭХЭЭР САЙН БАНКЫГ СОНГОЁ ГЭВЭЛ ГОЛОМТООС ӨӨР АЛГА ДАА

0  |  0
Mongol(202.179.27.171) 2014 оны 04 сарын 24

Hadgalamjuu Golomtuu? aliniih ni tulburtei medeelel bee? unen uneneeree saihoon, hudlaa shamirzgaahaa bolizgoo

0  |  0
Top