Шинэ төрийн ордон барихыг хувийн байшингаасаа дорд үзэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Парламентын шинэ ордон барих”асуудал яригдаж эхлээд  долоон жилийн нүүр үзлээ. Учир нь  Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан  2007 онд Кувейт улсаас манай улсад 12сая ам.долларын буцалтгүй тусламжыг олгосон байдаг юм. Энэ нь шинэ төрийн ордон барихад зориулагдсан  мөнгө. Уг асуудал яагаад ийм удаашралтай, бүтэхгүй байгаа талаар  асуухад улс төрчид, эсрэг нам болон хэн нэгнийгээ буруутгадаг.  Хамгийн сүүлд эл асуудал яригдаж эхлэхэд  эмэгтэй гишүүд “Төрийн ордны хойд талд ногоон байгууламжтай тул ордон барих нь зохисгүй” гэжээ.  Олон нийт  ч  тэдний талд зогсож байгаа гэх.

 

Гэхдээ “Шинэ ордоны” зураг төслийг гаргасан байгаа бөгөөд одоогийн Төрийн ордоны  арын  ногоон байгууламжын талбай дээр барихаар төлөвлөжээ. Мөн нийтдээ  14 давхар ордон барих учир суурь нь бат бөх байх шаардлагатай юм байна. Уг асуудал 2009,  2011, 2012 онд идэвхтэй яригдаж байгаад барих газрыг өөрчлөх хэрэгтэй зэрэг  хэд хэдэн шалтгааны улмаас хойшлогдож байсан. Ингэсээр барилгын үнийн өсөлттэй тулгарч нөгөө сайхан 12 сая ам. доллар нь хаанаа ч хүрэхгүй болсон. Тэр үеийн ханшаар уг мөнгийг хүргэнэ гэж тооцоолсон байжээ. Харин одоогийн ханшаар 100 сая ам. доллар шаардлагатай болсон байна.  


Улсын ажлыг болохоор үл бүтээдэг сунжирсан ажилтай үе үеийн засгийн газрын увиагүй зан эндээс харагдаж байна.  Танайх шинэ төрийн ордон барьчих “май” гээд мөнгийг нь өгч байхад хурдхан шийдээд ажил болгочихож чадахгүй  үнийн өсөлтөд нэрвэгдэж, төсвийн мөнгөнөөс гаргах дээрээ тулаад аргаа бараад сууж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Төсвийн цөөн хэдэн төгрөгийг зарцуулалгүй тусламжын мөнгөөр барьчихсан бол манайд ашигтай байсан юм. Одоогийн төрийн ордоныг  шинэчлэхээс ч аргагүй байдалд ирсэн. Учир нь өвөлдөө хүйтэн, хана цонх нь муудсан дээврээрээ дусаал ордог. Арга ч үгүй байх  65  жилийн настай байрилга шүү дээ. Уг барилгыг дөрвөн жил шахуу барьж, 1951 онд ашиглалтад оруулж, тухайн үеийн  Засгийн газарт хүлээлгэн өгч байсан түүхтэй.  МөнТөрийн ордоны зарим хэсгийг ашиглаж болохгүй актлах шаардлагатай гэсэн бичиг МХЕГ-аас  ирсэн байдаг.  Өнөөдрийн байдлаар гэхэд 12 сая ам.доллар хаанаа ч хүрэхгүзй учир дахин  Кувейт улсаас 54 сая ам.доллар нэмж хүссэн байдалтай байгаа.

 

Тус улсаас дахин буцалтгүй тусламж үзүүлэх боломжгүй гэвэл төсвийн мөнгөнөөс гаргах юм байна. Эднийг газраа шийдэж, ажлаа эхлүүлэхгүй байгааг зах зээлийн үнэ хаш хүлээхгүй нь лавтай. Шинэ төрийн ордон барих нь ч тодорхой. Тэдний харманаас биш иргэдийн татварын мөнгөнөөс гарах зарлага учир ийм тоомжиргүй байна уу. Ээлжлэн төр барьдаг энэ эрхмүүдэд  урт настай бүтээн байгуулалтын ажил сонин биш бололтой.  Яагаад гэвэл энэ суудлаас дөрвөн жилийн дараа буугаад алга болох өндөр  магадлалтай учир тэр. Тэд харин өөрсдийн албан тушаал, эрх мэдэл, тендэр хуваахад болохоор идэвхтэй чармайн ажиллаж маш хурдан бүтээдэг.  Харин төрд байхдаа тэд  эрүүл цэвэр агаарт хувийнхаа байшинг хэд хэдээр нь босгоод авахыг Шинэ ордоноос илүүд үзэж буй юм.

Н.Эрхэс

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зориг(103.26.194.22) 2014 оны 04 сарын 24

Эрхэс гуай дарга нарын танс аглалд санаа зовохоосоо илүү эмнэлэг сургуульд санаа зовсон нь дээр бишүү Хотын төвд байгаа цор ганц цэцрлэгээ устгахыг юунд их яарна вэ Бичих юм зөв олж бай Дарга нарт нялуурах хэрэггүй

0  |  0
орон сууцанд амьдрагч(202.72.245.122) 2014 оны 04 сарын 24

Эрхэс гуай, ордон барьж тансаглах яах вэ, барьсан ордоноо яаж халаах тухай эхлээд ярья, 5-р цахилгаан станц хаачив, 16 жил ярилаа, 2014-2015 оны өвөл айсуй, Улаанбаатар хөлдөхгүй өвөлжих найдвар байна уу?

0  |  0
Монгол хүн(103.26.194.7) 2014 оны 04 сарын 24

Энэ мөнгө одоо хаана хадгалагдаж байна. Энэ олон жилийн хооронд хүүгээр нь мөн ч их мөнгө босгосон байгаа даа. Үүнийг тайлбарлаад өгөө ч. Тийм хүн байна уу?. Монголд монгол цөөн байна даа.

0  |  0
irgen (85.154.12.181) 2014 оны 04 сарын 24

Hogiin shaarnuud uhehdee hulgailj zalilsan ed horongoo avaad tamluugaa zailaarai. Tend bad hahuul ogoh hereg garaschuu ts nart

0  |  0
Top