Талийгаачийн аав хүүгээ харъя гэж гуйсан ч оруулаагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

 

Өчигдөр Хурд группийн барилга дээрээс 26 настай мужаан унаж амиа алдсан тухай бид мэдээлж хэргийн газрын байдлыг зургаар хүргэсэн. Тус барилга дээр нийт 18 компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд бүх ажилчдыг хүчээр тарааж байсан юм.  Ослын талаар бүс тасарсан, 5 давхраас унасан гэдэг мэдээллээс өөр зүйл өгөхгүй цагдаа нараар бүрэн хүрээлүүлж бүх инженер, дарга нар нь явсан байсан. Харин яг болсон явдлын талаар  Талийгаач Т-гийн нагац эгч Ц.Жалхаасүрэн ингэж ярьсан байна.

 

-Та бүхний зүгээс бэхэлгээний бүс тасарсанаас осол гарсан гэж үзэж байгаа юм уу?

 

-Өчигдөр шинээр бэхэлгээний бүс тараасан байгаа юм. Түүнийг нь гэртээ аваачаад ажиллаж байгаа эсэхийг нь шалгахад ажиллахгүй байсан. Гэтэл ослын талаар сонсоод байхад бэхэлгээний бүс боолтгүй байсан байгаа юм.  Энэ байдлыг хэлэхээр талбайн инженертэй нь уулзахад манайх ноймор 1 бүс хэрэглэж байгаа. Тухайн үед бүс ерөөсөө тасраагүй. Танай дүү бол миний №1 ажилчин гэж байгаа юм даа.

 

-Таны дүүг унасны дараа эмнэлэг ирээгүй байхад хамаагүй хөдөлгөсөн гэх юм?

 

-Талийгаачийг унасны дараа дээш нь харуулаадах гэж “Хурд” группийн инженерүүд хэлсэн байгаа юм.  Тэгэхээр дүүг маань албаар алсан, алуурчингууд гэхээс өөр юу гэхэв.

 

-Цагдаа нараар бүслүүлчихсэн болохоор та нарын хэргийн бодит үнэнтэй танилцаж ч чадахгүй байх шиг байна?

 

-Цагдаа нараар хамгаалуулаад хэнийг ч оруулж гаргахгүй байна. Аав нь хүүгээ нэг хараадхая гэж гуйгаад байхад ч оруулаагүй.  Яагаад оруулахгүй байгааг асуухаар шинжээч нар үзлэг хийж байна гэсэн. Гэтэл шинжээч нар хожуу ирээд шууд л шүүх эмнэлэг рүү аваад явчихаж байгаа байхгүй юу.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ббббб(103.9.90.130) 2014 оны 04 сарын 25

Хууль тогтоомж,, журам заавар, норм дүрэм мөрддөггүй баяжихаас өөр юм бодохоо байсан энэ баячуудыг яах вэ? ямар нэг байдлаар та нараас болж ард түмэн сүйрэх гээд байна. Хурдын мөнгө тарааж ИХ ХУРЛЫН ГИШҮҮН болсон дурак нэрээ татаач ... тэнэгүүд зөв хууль гаргаж сурах бол уу Тэнэгүүд ичиж амьдар...

0  |  0
Zochin(82.28.198.231) 2014 оны 04 сарын 24

Manaihan uursduu heregeh zuilee heregledeggui.ternees l iim auyld hurch bgaan.ternees yamar hun tulhej bga bish dee.huuhduuddee mashini suudal ch uym u bus zuulgedeggui bas osol ih gardag.auylgui bh taliin zuiliig uursduu hiij shaardaj surah heregtei tegvl iim auyl garahgui shuu dee.

0  |  0
Zochin(103.26.194.13) 2014 оны 04 сарын 24

Хуний торсон эх эцэг нь ядаж л суулийн удаа гарын нь атгах тэврэх эрх байхгуй гэж уу тэр хун ч гэсэн дотны хунээ суулчийн удаа ч атугай харах юм сан гэж бодно уу гэхээс тэр цагдаа талбайн инженер дарга нараа хараад амьдралаас холдохсон гэж бодоогуй байхгуй дээ хун сэтгэлгуй сонин хумуус юмаа

0  |  0
атар(182.160.33.89) 2014 оны 04 сарын 24

мөнгөтэй компаниууд төртэй хамтарч гэмт хэрэг үйлддэг нь хэвийн үзэгдэл болсон

0  |  0
ganaa(182.160.43.208) 2014 оны 04 сарын 24

ene barilga er n arai denduu yumaa zuvhun oorsdiigoo l bodoj bn hunii ami nas hamaagui yu suuliin ueiin barilga neg ail shatval ter chigeeree shataj bn mongol mongoldoo hairtai baij boldoggui yumuu huuchnii oros barilganuud ymar sain chanartai bn bodood uzeech barilgaa ydaj sain chanartai bariachee dan huusuntsur.................... ... mongo l idsen humuus l baihiin mongo idlee geed oorsdoo uhehed mongoo avaad uhehguishdee ydaj amid seruun bgaa deeree humuus tusalj demjij neg ydauu ailiig ch gesen ger orontoi bolgoy gej bodoosoi .... uls turd orloo geed sovhun oorsdiigoo boddog tomchuul boliosoi idlee ch gesen ard tumnii mongiig l idej baij ard tumnee bodoochee barilga barij bgaa baychuud ch gesen chin zurh setgeleesee ajlaacheee ................... mongo mynga bailaa geed jinhene hair jargal irehgui ee

0  |  0
Top