Шинэ газар олоод нүүе гэсэн ч тоолгүй байрыг нь нурааж, хуучны номуудыг овоолж, усанд үйжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Нийслэлийн захиргаа ойрын үед ширүүн байна аа. Жижиг массуудыг хяргачих гээд, хамаг замыг нь хааж, хашаа байшинг нь газрын хөрснөөс арчиж. Бүх зүйл төрийн мэдэлд, эсхүл томчуудын гарт байх ёстой гээд байгаа шиг л санагдаж байна.

НЗДТГ-т өмнө нь хуучин номын худалдаа эрхэлдэг хүмүүст шаардлага хүргүүлсэн аж. Гэхдээ нөгөөдүүл нь үгэнд нь ороогүй болохоор ийнхүү төрийн төмөр нүүрийг үзүүлж, хар шөнөөр уулгалан хамаг бүхнийг нь бусниулсан нь энэ.

 


Зөв л дөө, хэдэн муу навтас зарах гэж хотын төвд пөөнийсөн юмнуудыг нураах хэрэгтэй байх. Гэвч энд арай өөрийг өгүүлмээр санагдав.

Хотын дарга аа, та ном уншдаг уу. “Нүүдэл суудал”-аас өөрийг уншдаггүй гэхгүй л байлгүй дээ. Өнөө цагт чухам хаанаас хүн уншиж, оюунаа тэлчихээр ном авч болох вэ. Нэг үеийг бодвол номын том дэлгүүрүүд бий болсон л доо.

Гэхдээ тэндээс үнийг нь төлж ном авдаг хүмүүс ийм хоббитнуудын хэдэн хувийг эзлэх бол. Хамгийн гол нь орчин үеинй хэвлэлүүд дашраараа тийм муу болчихсон юм уу. Зузаан цагаан цаастай номуудыг хүчтэйхэн эргүүлж ч болохгүй наалтаараа салж, буцаагаад эвлүүлэхийн талгүй болдог нь нууц биш.

 


Хуучны номуудын хэвлэлт чухам чулуу байсан юм биш үү. Тийм болохоор солиорчихсон үнэтэй шинэ хэвлэлийн номуудыг авснаас хуучин номын худалдаа руу гэлдэрсэн нь хэд дахин илүү ашигтай, бас амттай байдаг юм.

Амттай гэдгийн учир нь Үүл дарга та шинэ хэвлэгдсэн, шинэхэн орчуулагдсан номуудыг хуучныхтай нь харьцуулаад үзээрэй. Тэнгэр, газрын зөрөө гэдэг шиг л байх вий. “Энэ хүмүүст шинэ газар олж өгчихөөд байрыг нь нураагаарай та нар” гэж доод хүмүүстээ үүрэгдсэн л гэнэ.

 


Хэрвээ тийм юм бол шинэ байр олчихоод өөрсдөө нүүе гэсэн хүмүүсийн ажлыг үүрийн 04:00 цагт очиж бусниулав. Хамгийн зэвүүцмээр нь, дотор нь байсан номуудыг хог ачиж байгаа юм шиг бөөгнүүлж, овоолж хаяад арилжээ. Тэрний чинь гороор дахин хэвлэгдэхээсээ өнгөрсөн үнэт бүтээлүүд Сэлбийн голд урсаж одсон байна.

Хотын иргэдийг та хогны ногоон уутаар соёлжуулж дөнгөнө гэвэл санасны чинь гарз. Тэрний оронд сэтгэлийг нь хөдөлгөчихөөр ганц нэг хайс, саад, цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй байх. Нов ногоон зүлгэн дээр усан тэнэг, дүүрчихсэн танхай ч хог хаядаггүй юм шүү. Хүн төрөлхтөн Ертөнцийг харах цонх гэж нэрлэсэн номтой ингэж харьцах нь ёстой л соёлт хүний хийх ажил биш байх.

 


Хуучин номын худалдааныхан үнэнээ өчсөн. Тэд нүүлгэхийг эсэргүүцээгүй. Шинэ газар олж, шинэ байр барьсны дараа газар чөлөөлөх хүсэлтээ хотын захиргаанд өгсөн. Дахиад хэдхэн сар хүлээгээч гэж учирласан гэдгийг бүгд хэлж байна. Харин дарга нарт ном “мэт”-ийн мөнгө биш юмнууд хэрэггүй бололтой.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 04 сарын 25

Батүүл хэн болохоо харуулчихаж байгаа юм биш үү. АН-хан ард түмнийг ингэж дорд үзэж доромжилж байгааг харлаа. Сонгууль болохоор яадаг билээ. Одоо Батүүл зөнөг өвөөг гаргахгүй байх хэрэгтэй. Нөгөө улсын баатарын хүнлэг энэрэнгүй сэтгэл нь хаачив Шал худлаа Ард иргэд минь Батүүлд ганц өмч газраа л битгий өгөөрэй Цагаа тулхаар газрыг чинь хүчээр луйвардаад л эд хөрөнгийг чинь энэ ном шиг болгоно доо. Үнэн нүүр царай нь энэ шүү дээ.

0  |  0
зочин(202.70.41.3) 2014 оны 04 сарын 25

Энэ ч арай дэндэнээ.Наад улсууд чинь газраа чөлөөлж өгнө гээд байхад нь яагаад ингэж муухай зан гаргаж байгаа юм бэ?Ном бол ертөнцийг харах цонх мөн гэсэн сайхан үг байдаг. Хуучны номнууд ямар агуу үг хэллэгтэй уншихад ойлгомжтой байдаг гэж санана.Энэ бол тэр хүмүүсийн үнэт өмч хөрөнгө мөн шүү дээ НЗДаргаа.

0  |  0
Hotiin uut shahagch batluul(182.160.5.95) 2014 оны 04 сарын 25

Ogtsor oligtoi Hiisen buteesen yumgui salgalsan uvgun tetgeverte gar

0  |  0
ana(103.26.194.3) 2014 оны 04 сарын 25

Хуучин ном зардаг хүмүүсийг сурах бичиг зарахыг нь хориглооч хүүхдүүд нэгнийхээ номыг эд нарт зараад байх юм

0  |  0
turuu(182.160.2.27) 2014 оны 04 сарын 24

turyn ugiig toohgui bol bugded n adilhan handah yostoi.shaardlaga avchihaad meden budliad suuzh baisan n hohin de

0  |  0
jnk(103.26.194.23) 2014 оны 04 сарын 24

nuuchihguidee

0  |  0
зочин(112.72.13.9) 2014 оны 04 сарын 24

Арач дээ ядарсан олон энгийн иргэдийг. Тэр идэж уугаад ял авдаггүй хүмүүсээ дийлжхгүй байж ядуу иргэдийг бол бас чадах юмаа.

0  |  0
muujguu(103.26.194.22) 2014 оны 04 сарын 24

arai dendej bna uuruu hognii uutaar ard tumniig idej duuslaa icheech hogiin bat-uulee uuruu ogtsorvol taarna

0  |  0
Далай(180.149.78.26) 2014 оны 04 сарын 24

Энэ арай бишээ. Энэ хүний ард бүхэл бүтэн гэр бүл байгаа шүү дээ. Энгийн нэг нүдээр харахад хотын өнгө үзэмж гутаасан муу амбаар байхад нэг гэр бүлийн амин зуулга байсан ч байж болно. Хуулинд бүх зүйл захирагдах ёстой ч ийм зүйл дээр жаахан иргэнээ харсан өрөвч хууль байх хэрэгтэй шүү дээ.

0  |  0
......(103.26.194.19) 2014 оны 04 сарын 24

huduu ruugee ochij nomoo zar

0  |  0
zvbzvb(188.64.247.13) 2014 оны 04 сарын 24

hot buzarlan duraaraa avirlagchdad tor tomor nvvree vzvvleh tsag bolson bie bie dee baritsan MAN iiin tonuulchdiin laigaar ard tvmen erhleed ch bgaa yum uuu baritsaj yagaad bgaa yum ? duraaraa aashlman zalhuugaasaaa belenchllj sursan malnuud amia hoohoilon busdiigaa horduulj mon niisleliig delhiid muuhai haragduuj bgaa ters vzeltnvvded hariutslaga vvrvvleh tsag ni bolson

0  |  0
эрдэнэбаавай(202.131.225.197) 2014 оны 04 сарын 24

зөв гэхдээ арай ч дээ. энэ бат-үүл эрдэнийн хүү биш байх аа даа. эсвэл маанаг байх аа даа. ном уншиж үзээ ч үгүй нөхөр байж мэдэх шүү. багадаа сургуульд байхдаа хулигаан байсан гээ биз дээ өмхий буриад чинь

0  |  0
irgen(182.160.43.208) 2014 оны 04 сарын 24

ene arai dendej bnaa ene tomchuul tomchuulaa deerelhej chadahgui baij bagachuul amidrah gej ydaj bgaa humuusiig araichdee ydaj ter nomnuudaa zaraad hoolnii mongoo hiidegiin bgaa bizdee jaahan bodoltoi ajlaa hiigeech hoolnii mongoo zalguulj yvaa humuusiig arai denduu deerelhenee bolimoor yumaa hunii muug uzvel etsest n oorsdoo tamlagdana daa

0  |  0
irgen(182.160.43.208) 2014 оны 04 сарын 24

ene arai dendej bnaa ene tomchuul tomchuulaa deerelhej chadahgui baij bagachuul amidrah gej ydaj bgaa humuusiig araichdee ydaj ter nomnuudaa zaraad hoolnii mongoo hiidegiin bgaa bizdee jaahan bodoltoi ajlaa hiigeech hoolnii mongoo zalguulj yvaa humuusiig arai denduu deerelhenee bolimoor yumaa hunii muug uzvel etsest n oorsdoo tamlagdana daa

0  |  0
irgen (202.179.20.190) 2014 оны 04 сарын 24

ene nomnuud dotor dargiin aaviinh ni unet erdene bolson uhaan bodliinh ni tasarhai hurtel yavj bga sh uu dee

0  |  0
(180.149.97.38) 2014 оны 04 сарын 24

yanaa ene arai dendnee.yaj bgaam boloo. ene nomnuudiig avch unshdag ochnoon olon xun bgaashd. une tsentei, zarim ni xuniig xumuujuulex uvidastai nomnuud shuu dee. yaj ingej xandaj chadaj bnaa. xoxirliig ni baragduulbal taarna.

0  |  0
Uul(202.179.20.149) 2014 оны 04 сарын 24

Buh erh medliig Uul uur deeree avj bgaa yalanguiya Barilgiinhniig unheer zovooj bgaa

0  |  0
x(202.126.91.159) 2014 оны 04 сарын 24

za yahav uul zamharah tsag irnee udahgui

0  |  0
Top